|
"Ардын элч" явуулын номын сан |
|
|
|
|
Written by Administrator
|
|
Friday, 10 May 2013 00:00 |
|
“Ардын элч” Ардын уран зохиолчидтой дөрөө харшуулав “Ном бол хүний сайн сайхан замаар замнахын үүдийг нээж байдаг эрхэм зүйл юм” Алдаж эндсэн хүмүүст энэ үүдийг нээх “НОМЫН БАЯР” нээлттэй хаалганы өдөрлөг ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангид 5 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Тус өдөрлөгийг 441 дүгээр хорих ангиас Утга зохиолын академи, Үндэсний номын сантай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын яруу найргийн ноён оргилууд болох Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ардын уран зохиолч, СГЗ Т. Галсан, зохиолч, сэтгүүлч СГЗ Т.Баасансүрэн, сэтгүүлч, зохиолч н.Зэвсэг, яруу найрагч Ц.Хулан зэрэг утга зохиол, үргэлжилсэн үгийн мастерууд оролцож алдаж эндсэн ч гэсэн хүн байхын учрыг тайлсан үгс, шүлэг уншиж хүмүүжигчдэд сэтгэлийн ухаарал хайраллаа. Өдөрлөгөөр тус ангийн номын санд Үндэсний номын сангаас төрөл салбарын 110 гаруй ном, Утга зохиолын академаас болон яруу найрагчид өөрийн бичсэн болон хувийн номын сангаасаа 200 гаруй ном бэлэглэж хүмүүжигчдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Тус өдөрлөгийн зорилго нь хүмүүжигчийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тус ангийн номын санг баяжуулж тэднийг номоор зөв төлөвшүүлж оюун ухааныг нь тэлэх, хүмүүжигчдийн ар гэрийнхэнд энэ үйл ажиллагааг мэдээлэн таниулахад чиглэсэн юм. Тус анги нь жирийн дэглэмтэй хорих анги бөгөөд өнөөдөр тус ангид 363 хүмүүжигч хүмүүжиж байна.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
|
|
|
Эрдэнэ болсон ном судраа цахим хэлбэрт шилжүүллээ |
|
|
|
|
Written by Administrator
|
|
Wednesday, 01 May 2013 00:00 |
|
Бурхан дор мөргөмүү Ном дор мөргөмүү Багш дор мөргөмүү
Хосгүй нандин бүтээлүүдийг компьютерийн дэлгэцээс уншина
Өөрсдөө хөдсөн дээл өмсч, нялх үрсээ нэхийд өлгийдөж, ном судраа магнаг торгоор баринтаглаж, алт, мөнгө, эрдэнийн дээдээр үсэг бүрийг нь шигтгэн урладаг ард түмэн бол монголчууд. Ном, судраа бурхантай эн дүйцүүлэн шүтэж, нүүхэд ачаан дээрээ залж, дээд баян эрдэм ном хэмээн үр хойчдоо захиж үлдээсэн ард түмэн бас л монголчууд.
Тэгвэл шинэ цагийн өнгө төрхөд нийцүүлэн эртний ном, судруудыг цахим, тоон хэлбэрт шилжүүлэн, эрдэнэ болсон эх судруудыг нь элэгдэж үрэгдэхээс сэргийлэх, он цагийн эрхээр салбарч ноорсныг нь орчин үеийн аргаар засч тордох ажлуудыг Монголын Үндэсний номын санд эхлүүлээд байна. Энд дарж үзнэ үү |
|
Нээлтийн ёслолд урьж байна |
|
|
|
|
Written by Administrator
|
|
Monday, 29 April 2013 00:00 |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимын дижитал номын сангийн нээлтийн ёслол 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт болно. |
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
|
Page 1 of 35 |