| НОМ ХЭВЛЭЛИЙГ ДАХИН ҮНЭЛЭХ ЖУРАМ |
| |
|
|
| Нэг. Нийтлэг үндэслэл |
| |
1.1 |
“Яам, газруудаас хариуцсан салбарын үндсэн хөрөнгийн үнэ өөрчлөх итгэлцүүр боловсруулах болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын үндсэн хөрөнгийг үнэ, ханшны өөрчлөлттэй уялдуулан дахин үнэлэх тухай” МУ-ын Засгийн Газрын 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлийг үндэслэн, номын сангийн ном хэвлэлийг дахин үнэлэх, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно. |
| |
1.2 |
Журмын зорилго нь ард түмний оюуны баялагийн үнэлэмжийг алдагдуулахгүй байх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах нөхцлийг хангах, сан хөмрөгийн бүтцийг сайжруулахад оршино. |
| |
1.3 |
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнд номын сангийн үндсэн хөрөнгө, ерөнхий данс, тайлан тэнцэлд тусгагдсан ном, хэвлэлийг хамруулна. |
| |
|
|
| Хоёр. Ном, хэвлэлийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах |
| |
2.1 |
Монгол Улсын Үндэсний болон аймаг, нийслэл, байгууллагын номын сангийн ном хэвлэлийн дахин үнэлгээг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс хийнэ. |
| |
2.2 |
Комиссыг тухайн байгууллагын даргын тушаалаар байгуулна. |
| |
2.3 |
Байгууллагын комисс нь дахин үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ. |
| |
2.4 |
Байгууллагын комисс нь номын үнэлгээний итгэлцүүр (хавсралт-2)-т тулгуурлан номын дахин үнэлгээг хийнэ. |
| |
2.5 |
Номын дахин үнэлгээний нэгтгэлийг комиссын хурлаар хэлэлцэж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. |
| |
2.6 |
Номын дахин үнэлгээний нэгтгэлийг төвийн болон орон нутгийн төрийн өмчийн хороонд ирүүлж шийдвэрлүүлнэ. |
| |
2.7 |
Уг шийдвэрийг үндэслэн байгууллага нь дахин үнэлгээний дүнг байгууллагын тайлан тэнцэл, номын ерөнхий болон нэгдсэн бүртгэлд бүрэн тусгана. |
| |
|
|
| Гурав. Ном, хэвлэлийг дахин үнэлэх |
| |
3.1 |
Комисс нь ном, хэвлэлийг шинжлэх ухааны салбараар нь ялгавартай үнэлэх итгэлцүүр (хавсралт 2) болон номын дундаж жишиг үнэ (хавсралт 3) -ийг тус тус үндэслэн номын дахин үнэлгээг тогтооно. |
| |
3.2 |
Ном хэвлэлийн дахин үнэлгээг хийхдээ түүний хэвлэгдсэн он, шинжлэх ухааны ач холбогдол зэргийг харгалзана. |
| |
3.3 |
Дахин үнэлэх итгэлцүүрийг ном, хэвлэлийн гадаад худалдааны үнэ, монголын зах зээлд борлогдож буй үнийг харгалзан зах зээлийн одоогийн дундаж үнийг хуучин үнэд харьцуулах замаар гаргана. |
| |
3.4 |
Ном, хэвлэлийн дахин үнэлгээг 1950 - 1960, 1961 - 1991 он, 1992 - 1996 онд, харин тогтмол хэвлэлийг 1921-1950, 1951-1970, 1971-1991 он гэж хэвлэгдсэн оноор нь ангилж авч үзнэ. |
| |
3.5 |
Үнэт ховор, гар бичмэл, барын, монгол судлалын холбогдолтой ном, судар болон 1949 оноос өмнөх номын үнийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр тогтооно. 1997 оноос хойшхи номын үнийг хэвээр үлдээнэ. |
| |
3.6 |
Их, дээд, дунд сургуулийн сурах бичгийг шинжлэх ухааны салбараар нь ангилан (хавсралт 2)-д, доктор, дэд доктор, магистрийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, бүтээлийн хураангуйг (хавсралт 5)-д заагдсанаар тус тус үнэлнэ. |
| |
3.7 |
Бэлэг болон солилцоогоор ирсэн ном, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалын үнэлгээг хавтасны материал, зураг, чимэглэл зэргийг нь харгалзан (хавсралт 4)-д заагдсанаар тогтооно. |
| |
3.8 |
Гадаад хэл дээр болон гадаадад монгол хэл дээр хэвлэгдсэн номын үнэ нь тухайн улсын мөнгөний нэгжээр номон дээр тавигдсан бол тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлж итгэлцүүрт харьцуулах замаар үнэлнэ. |
| |
| Дөрөв. Бусад зүйл |
| |
4.1 |
Энэхүү журмын биелэлтэд санхүүгийн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллана.
|