Архангай аймгийн төв номын сангийн танилцуулга

Архангай аймгийн төв номын сангийн танилцуулга 
Архангай аймгийн төв номын сан нь 1945 онд анх 800 боть номтой орон тооны 1 ажилтантайгаар байгуулагдан аймгийн иргэдэд түүх соёлын үнэт өв болох ном хэвлэлийг сурталчлах, танилцуулах, хадгалах, хамгаалах, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн билээ. Тус номын сангийн эрхлэгчээр Архангай аймгийн Ихтамир сумын харъяат үргэлжилсэн үгийн болон Хүүхдийн зохиолч, яруу найрагч Цэрэнжавын Уламбаяр ажиллаж байлаа. Түүхийн урт хугацаанд номын сан нь өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн байна. Өдгөө тус номын сан нь 70000 гаруй боть номын баялаг сан хөмрөгтэй орон тооны 9 ажиллагсадтай үндсэн фонд, нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, интернет кафе гэсэн чиглэлээр жилд нийт 140000-150000 байнгын уншигчдад 54000-60000 ширхэг ном хэвлэлээр үйлчилдэг. 2007 оноос интернетийн сүлжээнд холбогдон интернет үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, электрон каталогийг зохион байгуулж эхэлсэн ба энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож уншигчдын мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлж байна 2013 онд Хүүхдийн номын ордон баригдаж 9-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхэд залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн номын ордон нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээний төрөлжсөн 60 суудалтай, ХУТ, Гэр бүлийн танхим, Их мэдэх танхим, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим, Интернет танхим, Үзэсгэлэнгийн нийт 6 танхимтай. Номын сан нь аймгийн нийт иргэдийг мэдээллээр хангах, ном хэвлэлийг хадгалах, сурталчлах, өв соёлыг түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтийн жишигт нийцсэн  орчин үеийн технологитой. Номын өргөө мэдээллийн төв болох эрхэм зорилго тавин ажиллаж байна. 
Архангай аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola