Баян өлгийн аймгийн нийтийн номын сангийн танилцуулга

Баян өлгийн аймгийн нийтийн номын сангийн танилцуулга

Баян-Өлгий аймгийн төв номын сангийн танилцуулга

  

Баян-Өлгий аймгийн төв номын сан нь анх Аймгийн бага хурлын шийдвэрээр 1949 онд уншлагын заал нэртэй 750 ширхэг номын хөмрөгтэй байгуулагдсан байна. Эрхлэгчээр нь Х.Хутбай 1951-1955 он хүртэл тасралтгүй сайн ажиллаж ном сонирхогч, уншигч олныг төрүүлж номын фондоо 4800 хөмрөгтэй болгожээ.

Аймгийн анхны номын сангийн барилга байгууламжийн зураг төслийг Мусахан гэдэг иргэн санаачилан барьж байгуулсан юм. 1960-1964 оныг хүртэл номын санг өргөжүүлэх чиглэлээр олон ажил хийгдсэний нэг нь 1964 онд уншлагын заалыг хүүхдийн, насанд хүрэгчдийн гэж 2 тусдаа зохион байгуулсан явдал юм. Нэг ээлжинд 20-30 хүүхэд мөн насанд хүрэгчид тус тусдаа сууж ном унших боломжоор хангагдсан юм. Улмаар 1965 оноос 1989 оныг хүртэл номын фондоо өргөжүүлэх, ард түмнийг номын ачаар соён гэгээрүүлэх, соёл олон түмний олон төрлийн арга хэмжээнүүдийг өргөнөөр зохион байгуулж амжилттай ажилласны нэг жишээ нь 1969 онд номын хөмрөгөө 37800 хүргэж улсын зэрэгтэй номын сан болж өргөжин улмаар 1989 онд 109000 хөмрөгт хүргэж, улсын 2-р зэрэгтэй номын сан цолыг хүртэж байлаа.

Түүхэн хугацаанд тус номын сан хөгжин өргөжиж, үйлчилгээний хүрээг тэллээ. 2014 оны 10 дугаар сард номын сангийн орчны стандартыг хангасан шинэ барилгатай болов.

                  Одоо нийт 60686 ш номын сан хөмрөгтэй, 13 ажиллагсадтай, үндсэн фонд, 180 суудалтай уншлагын 5 танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

                  Үйлчлүүлэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах, мэдээллийг түргэн шуурхай хүргэх, номын фондын эргэлтийг сайжруулах зорилгоор насанд хүрэгчдийн уншлагын танхим, гэрээр ном олгох ба уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим I / I – IV анги/, хүүхдийн уншлагын танхим II /V – VII анги/, бяцхан уншигчдын танхим ажиллаж, зөөврийн номын үйлчилгээг хүргэж жилд 33000 - 35000 гаруй уншигчдад 45000 гаруй номоор үйлчилдэг.

                  Манай номын сан соёл, танин мэдэхүйн ажлын тусгай танхимтай ба ард иргэд, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний танин мэдэхүйн мэдлэг, урлаг уран сайханы мэдрэмжийг дээшлүүүлэх, хүүхдүүдийн авьяас билгийг хөгжүүлэхэд зориулсан ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвшсэн болно.

 

 

Баян-Өлгий аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola