Баянхонгор аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Баянхонгор аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга 

 Баянхонгор аймгийн Нийтийн номын сан

1. Түүхэн хөгжил.

Анх 1944 онд Гэгээрлийн хэлтсийн харъяанд 300 орчим боть номтой, нэг номын санчтай, "Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 11 ажилчин, албан хаагч, 46.400 гаруй номтой, нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орчин цагийн номын сан-мэдээллийн төв болон өргөжөөд байна.

2. Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа.

Манай хамт олон шинэ эрин, шинэ зууны хөгжлийн хандлагатай зэрэгцэн хөгжиж, мэдээллийн зуунд номын сангийн үйлчилгээний чанар хүрээг улам өргөжүүлэн, иргэдэд зөвхөн ном уншуулах газар бус, сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах, өөр хоорондоо мэдээлэл солилцох орчин бүхий автоматчилагдсан "Цахим мэдээллийн төв” болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Манай байгууллага нь:

  • 1.Лавлагаа арга зүйн тасаг, Баянхонгор фонд
  • 2.Интернэт мэдээллийн танхим
  • 3.Хүүхдийн уншлагын танхим
  • 4.Нийтийн уншлагын танхим
  • 5.Гэрээр ном олгох тасаг
  • 6.Монгол номын фонд
  • 7. Гадаад ном, сонин сэтгүүлийн фонд гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

3. Уншлага үйлчилгээ

Жилд 4000 орчим уншигчдад 55.000 гаруй номыг уншлагын танхим, гэрээр, зөөврөөр олгон, интернэт, тогтмол хэвлэл, цахим мэдээллээр үнэ төлбөргүй үйлчилж, 20-24 төрлийн соён гэгээрүүлэх, номтой нөхөрлөх, уншлагыг дэмжих олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна.Уншигч хэрэглэгчдийн дунд номтой нөхөрлөх төрөл бүрийн уулзалт хэлэлцүүлэг, сургалт, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, дүрийн тоглолт, уншлагын олмипиад, яруу найргийн уралдаан, дугуйлан хичээллүүлэн ажилладаг.

4. Арга зүйн ажил.

Орон нутгийн 19 сум, ЕБС-39, Политехник коллежийн 1 номын сантай хамтран ажиллаж, эдгээр номын сангуудыг арга зүйн удирдлагаар ханган, жилдээ 1-2 удаагийн нэгдсэн сургалт семинар, ажил мэргэжлийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг.

5.Номын фонд.

"Номын сангийн орчны нөхцөл үйл ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу номын сангийн сан хөмрөгийг боловсронгуй болгох, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад ихээхэн анхаарч, урагдаж гэмтсэн номыг сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх, сан хөмрөгийн номыг уншигчдад сурталчилан таниулах, шинээр ирсэн болсон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг тогтмол гаргаж ажилладаг. Уншигчдаас ирсэн татгалзлын дагуу жилдээ 3.5-4.0 сая төгрөгний шинэ ном хэвлэлээр сан хөмрөгийг баяжуулан ажиллаж байна.

6.Мэдээллийн технологи.

2009 оноос номын сангийн LIB4U программыг нэвтрүүлэн өдгөө 46.400 гарй ном бүрэн электрон каталогт орж, үйл ажиллагаа 100 хувь автоматчилагдсан. Сум орон нутгийн номын сангууд электрон каталогт ном оруулах ажил 100 хувьтай хэрэгжсэн.

 

 

Баянхонгор аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola