Дархан-Уул аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Дархан-Уул аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

 

Дархан-Уул аймгийн Төв номын сан


Дархан хотын Төв номын сан нь 1964 онд хүүхдийн цэцэрлэгийн нэгэн жижиг өрөөнд 4000 орчим номтой байгуулагдан, улмаар 1967 онд хотын 2-р номын сан байгуулагдаж, 1975 онд Соёлын Яамны сайдын тушаалаар "Хүүхэд залуучуудын номын сан" байгуулагдан өргөжжээ. 1979 онд Залуучууд театрын дэргэд салбарын зориулалтын номын сангийн байр бий болсноор хотын 3-р номын сан 60.0 мян. боть номын фондтой, 5-6 ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхлэв.1979-1986 онуудад Дархан хотын нийтийн номын сангууд нь Багшийн сургуулийн номын сангийн анги, ЗХУ-ын Соёлын дээд сургуулийн номын сангийн анги төгссөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдав.1986 онд ЗХУ-ын туршлагаар номын сангийн төвлөрүүлэлтийн системийг нэвтрүүлж, БНМАУ-ын Соёлын Яамны сайдын 252-р тушаал, Дархан хотын АДХГЗахиргааны 11-р тогтоолын дагуу " … тус хотын номын сангийн төвлөрсөн системийг "Дархан хотын Төвлөрсөн номын сан” гэж нэрлээд салбар номын сангуудад 1,2,3,4 гэсэн дугаар тогтоосугай” гэж заасан. Ингэж тус хотын нийтийн номын сангууд Төвлөрүүлэлтийн системд шилжин орж нэгдсэн нэг фонд, данс бүртгэл, удирдлага санхүүтэй үйлдвэр аж ахуй газрын дэргэд ном олгох 9 цэг салбартай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажилласан түүхтэй.

1994 онд Хотын Захиргааны шийдвэрээр хуучин Дарханд / Монтогийн 5-р байр/ номын сангийн үйлчилгээ явуулах байр олгосон нь уншигчдын оюуны эрэлт хэрэгцээ , номын сангийн үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаанаас дэмжсэн чухал шийдвэр болов.

2000 онд БСШУЯам , УТНСангаас "Номын сан- мэдээллийн төв " төсөл зарлаж, 10 аймаг, нийслэлийн номын сангийн төсөл шалгарсны нэгэнд манай аймгийн Төв номын сан багтаж анхны иж бүрэн компьютертэй болов.

2001 онд Аймгийн Төв номын сангийн хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ гэрэлт хуудас нээгдсэн нь АНУ-ын ЭСЯам, МННХ/Соросын сан/-ийн ивээн тэтгэлэгээр хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудыг гадаадад сурах асуудлаар зөвлөлгөө өгөх, TOFEL-ийн шалгалтанд бэлтгэхэд туслах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах зорилгоор "Боловсролын Зөвлөлгөө Мэдээллийн Төв " байгуулагдсан нь номын сангийн дэргэдэх шинэлэг үйлчилгээний эхлэл болов.

2007 оноос Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Дэлхийн банкны мэдээллийн төв байгуулагдлаа.

2009 онд Дэлхийн банк, МУ-ын Засгийн газар, Японы Засгийн газрын хамтарсан "Тогтвортой амжиргаа-2” төсөлд хамрагдан номын сангийн тоног төхөөрөмж, Lib-4 програмномын сангийн програм хангамжтай болсон. Өдгөө Дархан-Уул аймгийн Төв номын сан нь 60 гаруй мянган боть номтой. Нэг салбар номын сантайгаар жилдээ 60 гаруй мянган ном хэвлэлээр уншигчдаа үйлчилж байна.

Дархан-Уул аймгийн Төв номын санд Багшийн сургуулийн номын сангийн анги төгссөн анхны номын санч ирж ажиллсанаас хойш 1986-1990 оны хооронд ЗХУ-н соёлын дээд сургууль төгссөн номын сангийн мэргэжилтэнүүд томилогдон ирж мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдан магистр, бакалаврын зэрэгтэй номын санчид болон мэдээллийн ажилтанууд амжилттай ажиллаж байна.

 

 

Дархан-Уул аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

 

 

 

 


 

 

Дархан-Уул аймаг
Мэдээ мэдээлэл
Шинэ номын нээлт
 "ӨНДӨР ХӨХИЙН УНАГА” РОМАН МЗЭ-ИЙН
Номын баяр-2018
"Номын баяр-2018” Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola