Дорнод аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Дорнод аймгийн төв номын сангийн Танилцуулга

 

Дорнод аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

         Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2 –р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан. Одоо 72 орчим мянган номтой, 18 ажиллагсадтай, 2014 онд 735мкв талбай бүхий барилгын өргөтгөл ашиглалтанд орсноор нэг ээлжиндээ 252 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уншлага үйлчилгээ, лавлагаа-мэдээлэл арга зүй, захиргаа аж ахуйн тасагтай. Гэгээрлийн сайдын 1997 оны 99-р тушаалаар Аймгийн Төв номын сан болсон. Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон.  Номын сангийн үйл ажиллагааны автоматжуулалтын "LIB4U NET VERSION” программыг нэвтрүүлснээр уншигч хэрэглэгчдэд зориулсан электрон каталогтой бөгөөд уншигчдын үнэмлэх, номын зүраасан код, формуляр зэргийг үүсгэн гаргах зэрэг иж бүрэн системтэй болсон. Номын сангийн үйлчилгээнд мэдээлэл холбооны технологыг ашиглан  интернэтэд холбогдож        сайттай /dornod-library.mn/ болсноор  орон зай харгалзахгүй мэдээллийг үзэх боломжтой  цахим үйлчилгээтэй. Манай хамт олон Жилдээ  байнгын 5000  уншигч, 60 гаруй мянган иргэсэдэд 100 гаруй мянган ном олгон үйлчилдэг. Алслагдсан баг сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор явуулын зөөврийн номын санг ажиллуулахаас гадна соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг.                   18 ажиллагсад ажиллаж байгаагийн дотроос "Алтан гадас” одон-1, Соёлын тэргүүний ажилтан-3, Аймгийн тэргүүний ажилтан–8, Хэрлэн сумын тэргүүний ажилтан-5, соёлын системийн аварга-1, Монголын залуучуудын байгууллагын шагналт залуу номын санчид олон бий.

 

Эрхэм зорилго

Мэдээллийг нээлттэй хүргэх түшиц газар байх

Танхимууд

Үндсэн фонд Үндсэн фонд нь нийт  52000 гаруй  номтой бөгөөд уншигчдын хэрэгцээт номоор нөхөн бүрдүүлэлт жил бүр хийж фондын бүтцийг сайжруулан орон нутгийн уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байгаа.

Номын сангуудад номын солилцоог өргөжүүлэн алслагдсан уншигчдад явуулын, зөөвөр, салбар номын сангийн үйлчилгээг хүргэдэг.

Гадаад номын фонд

20000 гаруй номтой. Орос, Англи, Хятад, Герман номнуудаар үйлчилдэг.

Нийтийн уншлагын танхим 

Нэг ээлжинд 72 хүнд үйлчлэх суудалтай, шинжлэх ухааны бүхий л салбарын болон уран зохиолын сурах бичгүүд 9000 гаруй номтой.Чөлөөт сонголтоор үйлчилдэг.

Хүүхдийн уншлагын танхим

Нэг ээлжинд 54 хүүхдэд үйлчлэх суудалтай. Хүүхдийн танин мэдэхүйн болон Монгол, Орос, гадаадын уран зохиол, ардан аман зохиол үлгэрүүд, төрөл бүрийн CD сурах бичгүүдээр бүрдсэн 8000 гаруй номтой ойрын фондтой.

Эцэг эхтэйгээ хамт ном унших уншлагын танхимОйрын фонддоо 500 гаруй номтой бөгөөд нэг ээлжиндээ 50 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай, үлгэрийн зурагт номнуудаас бүрдсэн. Эцэг эхийн тусламжтайгаар сургуульд бэлтгэх  "Миний номын өргөө” төсөл хэрэгждэг.

Тогтмол хэвлэл, гэрээр ном олгох танхим

Нэг ээлжинд 20 хүнд үйлчлэх суудалтай. Монгол  1955-2008 оны 255, Оросын холбооны улсын 1970-1990 оны 20-н нэрийн сонин сэтгүүлүүд хадаглагдаж байна. Улирал бүр 50 гаруй нэр төрлийн хэвлэл захиалан уншигчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаад орны хэвлэл мэдээллийг интернэтээр уншуулж байна. Гэрээр ном олгоно. Ахмадуудад ebarimt шивэх, e-mail явуулах үйлчилгээ үзүүлдэг.

Лавлагаа мэдээлэл арга зүйн тасаг

Орон нутгийн мэдээллийг иргэдэд хүргэх мэдээллийн санг байгуулан, харилцан мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлсэн. Уншигчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хууль эрх зүйн болон бусад лавлагаануудыг өгдөг. Орон нутгийн номын сангуудад мэргэжил  арга зүйн  зөвлөгөөг хүргэдэг.

Хурлын заал

Хурлын заал нь 80 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Хурал, семинар, сургалт гэх мэт бүх төрлийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой.

Соёл олон нийтийн танхим

Соёл олон нийтийн ажил зохиогдож төрөл бүрийн үзэсгэлэн болдог.

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв

Боловсролын Зөвлөгөө мэдээллийн төвийн Дорнод аймаг дахь салбар 2005 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Орон нутгийн  оюутан сурагчдад боловсролын зөвлөгөө өгөх, тэднийг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах, гадаадад суралцах боловсрол эзэмших боломжийг нээж өгөх, мэргэжил сургуулиа сонгоход нь зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, шалгалтанд бэлтгэхэд туслах гол зорилготой ажиллаж байна Америкийн элчин сайдын яамны англи хэлний сургалтын  "Аccess”  тэтгэлэгт хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж  байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим

Нэг ээлжинд 20 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Брайль ном, сонсдог ном, дэлхийн шилдэг сонгодог зохиол 35 боть, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан комьпютер.

Засаг даргын нэрэмжит эрдэм шинжилгээний танхим

Эрдэм шинжилгээ онол, практикийн хурал  зохион байгуулах.

 

 

 

Цахим хуудас: http://www.dornod-library.mn/

Дорнод аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola