Дорноговь аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Дорноговь аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

 

БНМАУ –ын Соёлын яамны 1945 оны 02 сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар аймгийн номын сан байгуулагдсан.

МАХН-ын Хороо, БНМАУ –ын Гэгээрлийн яамны тэргүүлэгчдийн 1947.03.24-ний өдрийн   хамтарсан хурлаар "Аймгийн номын сангийн  номын тоог нэмэгдүүлэх, 1947 оны 05 сараас эхлэн ном цуглуулах ажлыг зохиох тухай”  тогтоол гаргажээ. Аймгийн номын санд 1947 онд төсөв ёсоор номын санч нэг байсан .1947 оны мэдээгээр номын сан 19 нэр төрлийн 517 ширхэг номтой, уншлага 57 удаа зохиож бүгд 401 хүн хамарч байжээ. 1947 онд төсөвт жилийн цалин 2900 төг, аж ахуйн зардал 1300 төгрөг төсөвлөсөн байжээ. Тэр үед номын сан хүнсний комбинатын нэг өрөөнд 2 ширээ 10 хүний суудалтай байв.

1947 онд Аймгийн төвд –1, сумын-17, багийн –1 номын сан ажиллаж байжээ. 

 

Аймгийн  Төв номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс.

·         Долгоржав –1945онд

·         Осоржамаа /Дэлгэрэх/-1946 онд

·         Р.Зандраа / Сайхандулаан сум/-1947 онд

·         Д.Данзанваанчиг  / Иххэт сум/ 1957 –1962  онд

·          Аюур           / Сайншанд сум/   1963- 1971 онд

·         Т.Саранням  / Сэлэнгэ  аймаг/   1971  -  19184 онд

·          Ц. Доржханд  / Сайншанд сум/    1985-1987 онд

·         Болормаа      / Даланжаргалан  сум/  1988 онд

·         Дуламзав       /Сайншанд сум/             1989  онд

·         Л.Цэнд-Аюуш  / Улаанбадрах сум/   1990 оноос  одоог хүртэл ажиллаж байна.

1951 онд нэг орон тоотой 3000 ширхэг номын фондтой Аймгийн  номын сан болсон.

Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг  1961-1963 онд  тус номын сангийн эрхлэгчээр ажиллаж   байхдаа  номын сангийн одоогийн барилгын  нэг давхар чулуун барилгыг   аж ахуй аргаар 1960-1961 онд бариулснаар Дорноговь аймгийн АДХГүйцэтгэх захиргааны 1961.09.11 –ны өдрийн 87 тоот захирамжаар 4 өрөөтэй 196 метр кв ашигтай талбай бүхий 50 хүний суудалтай   барилгыг ашиглалтанд оруулж  номын сан өөрийн  байртай болсон.

1990-1993 онд Номын сангийн төсөв  хүндэрч шинээр хэвлэгдэн гарах номын тоо эрс багасч  номын үнэ өссөнөөр номын баяжилт буурч,  хүмүүс ном уншихаасаа илүү зах зээл хөөцөөлдөж номын санд суух цаг зав бага болж уншигчдын тоо цөөрч эхэлсэн. 1994-1995 онд Соросын сангийн " Номын хандив”, "Пушкин” төслүүдийг номын сандаа амжилтай хэрэгжүүлснээр номын фонд баяжиж уншигчдын тоо эрс нэмэгдэж, 1995 онд  Аймгийн тэргүүний соёлын байгууллага шалгаруулах " Соёл –95” уралдаанд шалгарч "Аймгийн тэргүүний Соёлын байгууллага” болсон

 

1.1  Өнөөгийн байдал.

Аймгийн Төв номын сан нь одоо 15 орон тоотой . Үүнээс: Мэргэжлийн номын санч 7  ажиллаж  байгаа нь   номын санчид бүгд мэргэжлийнх   байна.

            Номын сангийн зориулалтын   1800 гаруй  метр квадрат талбай бүхий  хоёр давхар барилгатай /2007 оны 9 сард өргөтгөл хийж 2 давхар болсон/ 100 хүний суудалтай  2 давхар барилгатай. Насанд хүрэгчдийн болон хүүхдийн  уншлагын танхим, номын үндсэн фонд, хүүхдийн номын фонд,  хэвлэлийн фонд, Гэрээр ном олгох тасаг, мэдээлэл- арга зүйн тасагтай.

Номын фонд  60.000 номтой. Жилдээ 6.0 сая төгрөгний ном хэвлэлээр фондоо баяжуулж байна. 3000 гаруй байнгын уншигчидтай жилдээ дундажаар 15895 хүнд  22835 гаруй мянган  ном хэвлэл олгож  үйлчилж байна.

"Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Төв номын санг түшиглэн "Иргэдийн хөгжил” төвийг 2009 онд байгуулж, Дорноговь хөгжлийн сангаас 9,7 сая төгрөг, Монгол –Францын хамтарсан Кожеговь ХХК –аас 12,2 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж, 15 хүний суудалтай иж бүрэн тавилга, 15 компьютертэй  интэрнэт танхимыг ашиглалтанд оруулсан. 

Дорноговь аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    6-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola