Дундговь аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Дундговь аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Дундговь аймгийн төв номын сан

Дундговь аймгийн төв номын сан нь 1946 онд Соёлын ордны дэргэд  "Уншлагын газар” нэртэйгээр 2000 ном 1 орон тоотойгоор байгуулагдав. 1985 онд 50000 номын фонд, 120 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий 2 давхар зориулалтын барилга ашиглалтанд орж уншигчдад тав тухтай орчин бүрдэв

Жилд дунджаар 22000 орчим уншигч ирэгсдэд 42000 гаруй ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилдэг. Мэргэжлийн 7 номын санч-мэдээллийн ажилтан, захиргаа, үйлчилгээний ажилтнууд гээд 13 орон тоотой ажилладаг. 54000 орчим номын фондтой, үйлчилгээний 4 танхим, "Интернет төв” ажиллуулдаг. Энэ оноос эхлэн жил бүр "Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болов. Арга хэмжээний хүрээнд: Монгол бичгээр цэвэр сайхан, уран бичих, хурдан унших төрөл бүрийн уралдаан, номын хурим, ном залах, хувийн номын үзэсгэлэн, дуудлага худалдаа явагддаг. 

Дэлхийн болон монголын шилдэг зохиол, зохиолч найрагчдын намтар, уран бүтээлээр онол практик, эрдэм шинжилгээний бага хурлыг жилд 2-3 удаа зохион байгуулдаг: "Байхгүй юмгүй ном”, "Өөрийгөө хөгжүүлье”, "Жижиг бизнесээр баяжих ухаан”, "Монголын нууц товчоо-монголын ард түмний түүх, соёлын өв” Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит "Найргийн тэнгэр” яруу найргийн наадмыг 2 жилд 1 удаа явуулдаг болов. Энэ үеэр монголын нэртэй зохиолчид, орон нутгийн зохиолч, сэтгүүлч, яруу найрагчид оролцон их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг.

Орчин үеийн техник хэрэгсэл бүхий "Интернет мэдээлийн төв” байгуулав. 2009 онд LIB4U номын сангийн цогц программыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр орон нутагт анхны цахим үйлчилгээг явууллаа. 2010 он Тусгай фонд бүхий "Эрдэм шинжилгээ, хэл судлалын танхим” байгууллаа. Төвд номын фонд магистр, докторын диссертацийн хураангуй г.м./. 2010 онд Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит "Оюун далай номоос эхтэй” шагналыг бий болгож Засаг Даргын Захирамжаар жилд 50 хүртэлх хүүхэд багачуудад олгож байхаар тогтов. 2010 онд-13 хүүхэд, 2011 онд 24 хүүхэд хүртсэн.

Орон нутгийн ном зүйг хэсэгчлэн боловсруулж, хэвлүүлж байсан. 3 жилийн өмнөөс "Дундговь ном хэвлэлийн хуудаснаа”, "Дундговь аймгаас төрж гарсан эрдэмтэд”, "Дундговь аймгаас төрж гарсан зохиолч, сэтгүүлч, яруу найрагчид” сэдвийн дор 4000 гаруй мэдээлэл багтаасан 3 боть ном зүйн бүртгэл боловсруулж хэвлэлтэнд бэлэн болгоод байна.

Тус номын сан нь аймгийн бүх төрлийн номын сангуудыг мэргэжил арга зүйгээр хангаж жил бүр 2-3 хоногийн онолын сургалт, 5-10 хоногийн дадлага сургалтыг зохион байгуулдаг. 2009 онд МҮНС, аймгийн БСГ-тай хамтран сертификат олгох мэргэжлийн сургалт хийсэн. Жил бүр 2-4 номын санч-мэдээллийн ажилтнуудыг мэргэжлийн болон бусад сургалтанд хамруулдаг  Номын фондын баяжилтыг зөвхөн төсөвт зохицуулж бус бэлэг, хандив, төслийн журмаар хийдэг. 1998 онд "Пушкинская библиотека”, "Монгол ном” төсөл, 2006 онд "Дэлхийн зөн” ОУБ-ын санхүүжилтээр 1.8 сая төгрөг,  2009 онд Х.Зандраабайдий 200 гаруй ном бэлэглэсэн. Жил бүр БСШУЯ-аас ирдэг шилдэг номууд, Байгууллагынхаа тохижилтонд ихээхэн анхаарч ажиллаж байна. 2006 онд "Дэлхийн зөн” ОУБ-аас 6 сая төгрөгийн санхүүжилтээр уншигчийн ширээ сандал шинэчилсэн. 2008 онд 20 сая төгрөгийн их засвар, 2011 онд 40 сая төгрөгийн өргөтгөл, гадна, дотор тохижилт хийж байна.

 

 

 

Дундговь аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
sd
«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola