Говь-Алтай аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Говь-Алтай аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулгаГовь-Алтай аймгийн Нийтийн номын сан

Говь- Алтай Аймгийн Нийтийн номын сан нь иргэдэд хэвлэл мэдээллээр үйлчилж, оюуны эрэлт хэрэгцээг хангах үүрэг бүхий төрийн өмчийн орон нутгийн байгууллага юм.

Манай байгууллагын зорилго: Уншигчдын сурч боловсрох, бие дааж мэдлэг боловсролоо дээшлүүлэх, оюунаа хөгжүүлэхэд нь зориулж, уншлага үйлчилгээнд нээлттэй, чөлөөтэй, түргэн шуурхай, тав тухтай орчин бүрдүүлэхэд оршино.

Эрхэм зорилго: "Уншигчдын сурч боловсрох, оюуны соёлын хэрэгцээгээ хангах мэдээллийн нээлттэй төв болох” .

Тус номын сан нь 1944 онд 2 номын санч, 200 номтойгоор анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Одоо манай номын сан:

•           Удирдах ажилтан 1

•           Нягтлан бодогч 1

•           ном зүйч 1

•           мэдээллийн ажилтан 1

•           фондчин 1

•           номын санч 3

•           үйлчилгээний ажилтан 5 нийт 13 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

Уншлага үйлчилгээний 3 танхимаар үйлчилдэг. Насанд хүрэгчдийн уншлагын танхим, Гэрээр ном олгох тасаг, Хүүхдийн уншлагын танхим гэсэн 3 үндсэн заалтай. Интернет үйлчилгээ, ярьдаг ном уншлагын үйлчилгээгээр 2010 оноос эхлэн иргэд уншигчдад үйлчилж байна.

Гэрээр ном олгох тасаг:  11 мянга орчим номын  ойрын фондтой.  Уншигчдад чөлөөт сонголтоор үйлчилдэг. Мөн зөөврийн номын үйлчилгээг алслагдсан баг, албан байгууллагуудаар явж хүргэх үйлчилгээг үзүүлдэг.

Насанд хүрэгчдийн уншлагын танхим: 16-аас дээш насны хүмүүст сонин сэтгүүл, шинжлэх ухааны бүх төрлийн ном зохиолууд, дэлхийн сонгодог зохиолууд, лавлах толь бичгүүдээр үндсэн фондноос захиалгаар  үйлчилдэг. 24 суудалтай.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд брайль ном, дохионы үзүүлэн, аудио хэлбэрийн номыг түгээж нийгэмшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Үндсэн фонд: 40-аад мянга орчим номын фондтой ба  монголын болон гадаадын уран зохиол, төрөл бүрийн салбар шинжлэх ухааны ном хэвлэлээр баялаг. Насанд хүрэгчдийн уншлагын танхимаас уншигчдад захиалгаар үйлчилдэг. Орос, англи хэл дээр хэвлэгдсэн 3500 орчим номтой.

Зохиолч, орчуулагч М.Цэдэндоржийн нэрэмжит Хүүхдийн уншлагын  танхим: 6000 орчим номтой ойрын фондтой.  1-8 ангийн сурагч  хүүхэд, багачуудад үйлчилдэг. 24 суудалтай. Мөн   хүүхэд   багачуудын   танин   мэдэхүйг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн соёл танин мэдэхүйн ажлуудыг тогтмол зохиодог.

 

 

 

Говь-Алтай аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    12-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola