Говьсүмбэр аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Говьсүмбэр аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН                       

 

Боловсрол соёлын газрын харъяа Аймгийн Музей номын сан нэртэйгээр анх  2004 онд  байгуулагдаж, Аймгийн засаг даргын 2005 оны 07дугаар сарын 4-ны  өдрийн А/125 тоот  захирамжыг үндэслэн Аймгийн номын сан нэртэйгээр бие даасан байгууллага болон  өөрчлөгдөж, даргын үүрэгт ажлыг Боловсрол соёлын газрын дарга Ц.Уранчимэг хавсран гүйцэтгэж байсан /2004-2006/,  Аймгийн засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/18 тоот захирамжаар номын сангийн Захиралаар Д.Нарнай,  одоо  Д.Батмэнд ажиллаж байна.

 

Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сан нь: Соёлын талаар баримтлах төрийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймгийн нийт иргэдэд номын сангийн  үйлчилгээг хүргэх,  уншигч хэрэглэгчдийн мэдээлэл олж  авах тухтай орчин бий болгох, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлж, "Мэдээллийн төв” болох зорилгоор үйл ажиллагаагаа  явуулж байна.

 

Тус номын сан нь 7.0 мянга гаруй  номын фондтой. Шинжлэх ухааны бүх салбарын ном зохиолууд лавлах толь бичиг, гарын авлага, өөрийн болон дэлхийн шилдэг зохиол бүтээлүүдээс бүрдсэн өргөн сонголт бүхий фондоор жилдээ 14660  уншигчдад 20100 ширхэг ном хэвлэлийг уншлагын танхимаар болон гэрээр ном олгож үйлчилдэг. Хөдөөгийн багийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөөврийн номоор, Хараагүй  иргэдэд  "DAISY” ярьдаг ном уншигчаар ном уншуулж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

 

Номын сангийн үйлчилгээгээг  автоматжуулан LIb4 номын сангийн цогц программ хангамжийг мэдээлэл технологийн үйлчилгээнд нэвтрүүлж, фондын номыг электрон катологит оруулан ном тус бүрийн нэр, зохиогч, хэвлэсэн он, зэргээр хайж, мэдээллийг чөлөөтэй олж авах боломжийг нэмэгдүүлж электрон хайлтын компьютерийг суурилуулан уншигчдад ашиглуулж байна. Мөн номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр  унших боломжийг уншигчдад олгож байна.

 

 

 

 

1.Утас, факс: /01-542/ 2-34-62

2. Е-mail хаяг:  gsa_nsan@yahoo.com

 

 

 

 

Говьсүмбэр аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola