СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМЫН НОМЫН САНГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Сумын нийт иргэдийг орон нутгийн онцлогт тохируулан иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц ном, хэвлэлээр үйлчилэх орчин үеийн үйлчилгээг ашиглан мэдээллийн чөлөөт урсгалыг хөгжүүлэн хүн амыг ном хэвлэл мэдээллийн хангамжийг сайжруулахад эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хүдэр сумын номын сан нь 1972 онд сумын клуб анх үүсгэн байгуулагдсан. Номын сан мэдээлэлийн төв нь нийт 950 номын фондтой уншилгын 1 танхимтай 10 суудалтай195 уншигчтай үйл ажиллагаагаа явуулж байна.Шинээр 45 уншигч байнгын ирэгсэд 86 уншигчдад 145 ном олгон 264 номыг Номын сангийн үйлчилгээг танхимаар үйлчлэхээс илүү гэрээр явуулын хэлбэрээр 2 багт ажиллан идэвхтэн уншигч нартай хамтран ажиллаж байна.

Соёл олон нийтийн ажлын талаар: Жил бүр ном хандивлах аян,төр төсвийн байгууллагын албан байгууллагуудад "Номтой нөхөрлөе” өдрүүд,” ураг төрлөө хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн тэмцээн,уншигч уншигчын уулзалт,”Үлгэрийн баатарууд амилсан” нь дүрийн тоглолт сургуулын өмнөх насны хүүхдүүдэд , Минутанд хэн сайн унших вэ ЕБС-ын 1-5 р ангийн сурагчдын дунд , Хөдөө малчид тариаланчидад "Яруу найргийн уралдаан”, тус бүр зохион байгуулан ажиллаж байна энэ арга хэмжээнд давхардсан тоогоор 295 иргэн хамруулсан байна.Тухайн орон нутгийн хүн амын 8,8 хувь нь номын сангаар үйлчлүүлдэг

Номын сангийн тохижилтын талаар: Номын сангийн өргөтгөл барих төсөл хийж, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Сумын ИТХ-н хурлаар 100% дэмжигдэн орон нутаг хөгжүүлэх сангаас 26.0/ сая/ төгрөг, орон нутгийн орлогын төсвөөс 52,0 /сая/ төгрөг нийт 78.0/сая/төгрөгний өртөгтэйгөөр баригдан ашиглалтанд орсон.Одоо дотор тохижилтонд шаардагдах "Оюуны дээж ном” 7.000.000 төгрөгийн төсөл бичин сумын ИТХуралаар батлуулан хэрэгжилт болгон ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola