Жавхлант сумын Соёлын төвийн нийтийн номын сангийн танилцуулга

Нийтийн номын сан нь анх 1977 онд байгууллагдсан. Одоо 3081 гаруй номын фондтой уншлагын танхим 20 гаруй суудалтай бөгөөд жилд дунджаар шинэ уншигч 154, сумын хүн амын тоо-2170 жилд 1830 гаруй уншигчдад 1171 ширхэг номыг гэрээр болон танхим, явуулын номын сангийн үйлчилгээг хүргэдэг. Номын сан нь уншигч хэрэглэгчдийн хэрэгцээт номыг аймаг сумын номын сантай номын солилцоо хийж хамтран ажилладаг. Мөн Жавхлант сумын Соёлын төвийн номын сан нь ОХУ, Буриад улсын Петропавловка хотын Соёлын ордны номын сантай шифын холбоотой ажилладаг.Номын фондоо жил болгон 100-150 номоор баяжуулж ирсэн. 2016 онд номын сан нь номын сангийн үйлчилгээг иргэд, уншигчдад чанартай хүргэж, цахим номын сангийн үйл ажиллагаагаараа аймагтаа манлайлан ажиллаж амжилт гаргасныг үнэлж, Аймгийн "Шилдэг номын сан”-аар шалгарсан амжилттай байна.Номын санд 2007-2016 он хүртэл жилд дунджаар 160 гаруй төрлийн ном хэвлэлээр баяжилт хийгдэж байна. 2011 ондБСШУЯамнаас "Номын сан хүртээмжтэй үйлчилгээ” төслийг амжилттай хэрэгжүүлж, 6.750.000 уншлагын ширээ сандал, компьютер тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. 2010 онд аймгийн "Шилдэг номын сан” батламжаар шагнагдаж 2011 онд номын сангийн хөрөнгө оруулалтаар аймагтаа шилдгээр шалгарсан амжилттай.Монбибло цахим программыг ашиглаж эхэлсэнтэй холбогдон ССАЖЯамнаас номын сангийн тоног төхөөрөмжид 1 ширхэг компьютер, 3-н үйлдэлтэй принтер, Монбибло цахим программ, бар код уншигч олгоод байна.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрсумын "Ном”дэд хөтөлбөрийн хүрээнд "Интернэт номын сан”-г байгуулан ажиллаад байна. Номын сангийн дэргэд 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй уран уншлагын дугуйланг хичээлүүлдэг. Номын сангаас соёл олон нийтийн нийт 15 нэр төрлийн үйл ажиллагааг хүүхэд, залуучууд, уншигч хэрэглэгчдийн дунд бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулан явуулдаг. Үүнд:

1.ЕБС-ийн сурагчдын дунд "Ангиараа унших шүлэг”-ийн уралдаан

2.ЕБС-ийн сурагчдын дунд "Бидний араншин дүр”-ийн тоглолт

3.Сургуулийн өмнөх боловсролын сурагчид, ЕБС-ийн сурагчдын дунд нас насны ангилалаар ”Уран жиргээ” наадам зохион байгуулж шалгарсан сурагчдыг аймгийн "Уран жиргээ” наадамд оролцуулдаг

4.Номын сангаас төр төсвийн байгууллагын албан хаагчид, иргэдийн дунд "Номын хурим” аян зохион байгуулж хуучны уран зохиолын номын хандив цуглуулан фондоо баяжуулж цэцэрлэгийн ахлах бэлтгэл, бүлгийн сурагчид, ЕБС-ийн 1-2 ангийн сурагчдын дунд "Үлгэр ярих цаг”

5.Эмэгтэйчүүдийн баяраар сурагчид иргэдийн дунд "Ижийдээ бичих миний захидал” захидлын уралдаан

6.Зэвсэгт хүчний баяраар төр төсвийн байгууллагын албан хаагчдын дунд "Эгэл цэрэг”эссэ бичлэгийн уралдаан

7.2 жилд 1 удаа "Дунгийн эгшиг” уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулдаг. Шалгарсан сурагчдыг аймгийн уралдаанд оролцуулдаг.

8. "Оновчтой уншлага” илтгэл, сургалт

9. Шинэ болон хуучин номын үзэсгэлэнг гарган сурталчлан ажилладаг

10. " Ном дотны нөхөд” уулзалт семенар

11. "Өөрт байгаа номноосоо бусдад бэлэглэе” аян

12.Сумын нийт өрх айлд Угийн бичгийн анхан болон давтан сургалтыг зохион явуулж угийн бичгийн гарын авлагын номын захиалга авч номоор ханган хамтран ажилладаг.

13.”Би номонд хайртай” ном сонирхогчдын клубын сурагчдын хамт гэмтсэн номонд техник ажиллагаа хийж уншлаганд гаргах

14. Монголын зохиолчдыг хэн сайн мэдэх вэ? "АХА” танин мэдэхүйн тэмцээн зэрэг нийт 15 нэр төрлийн соёл олон нийтийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулдаг

15.Алслагдсан хөдөөгийн хүн амд нүүдлийн номын сангаар идэвхтэн уншигч томилон улиралд 30 ширхэг номоор хүрч үйлчилгээ үзүүлдэг

 

 


«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola