МАНДАЛ СУМ НИЙТИЙН НОМЫН

САНГИЙН ТАНИЛЦУУЛГА


 

•Тус номын сан 1961 онд Зүүнхараа хотын намын хорооны дэргэдэх уншлагын танхим нэртэйгээр2000 номтой нэг орон тоотойгоорбайгуулагдсан. Анхны эрхлэгчээр Ч.Зул 1961-1980 он хүртэл ажилласан.

•1972 он Зүүнхараа хотын номын сан нь жилийн төлөвлөгөөгөө 137% биелүүлсэн тул Аймгийн Соёл урлагийн байгууллагуудаас 2-р байр эзэлж,АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл- өөс "ДИПЛОМ”, мөнгөн шагналаар шагнагдсан.

•1974 он Аймгийн социалист уралдаанд түрүүлэн 1-р байр эзэлсэн тул Аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо- оос "ЖУУХ БИЧИГ”, мөнгөн шагналаар шагнагдсан.

•1980 оноос О.Сарантуяа номын сангийн эрхлэгчээр томилогдон 2012 он хүртэл ажилласан.

•1986 оноос улсын 3-р зэрэглэлийн номын сан болон өргөжиж мэргэжлийн 5 номын санчтай ажиллаж байсан.

•1970-2004 он хүртэл *Төмөр замчдын район*-д байрлаж байлаа. Одоо уг барилгад *Ахмадын сувилал* үйл ажиллагаа явуулж байна.

•2004 онд сумын засаг дарга Б.Цээпилдоржийн санаачлагаар номын сангийн шинэ барилга баригдаж ашиглалтанд орсон.

•2006 он Аймгийн бүх номын сангуудаас шалгаран "Аймгийн шилдэг номын сан” БАТЛАМЖ хүртсэн.

•2011 он "Цахим мэдээллийн үйлчилгээ нэвтрүүлэх сургалт”-ыг амжилттай зохион байгуулсан тул Аймгийн БСГ-аас "ТАЛАРХАЛ”-аар шагнагдсан.

•2012 онд Нүүдлийн номын сангийн фургон машинтай болсон.

• 2012 онд Номын сангийн автоматжуулалтын "Monbiblio” программтай болсон.

Одоо Аймгийннийтийн номын сангийн статустай, 27187 боть номтой, 9 орон тоотой, 2 уншлагын танхимтай "Нийтийн уншлагын танхим” , "Хүүхэд –гэр бүл уншлагын танхим” уншигчийн 42 суудалтай үйл ажиллагаа явуулж байна. Жилд 4443 уншигч, 44079 ирэгсдэд 46869 ш номоор үйлчиллээ. Мөн уншигч үйлчлүүлэгчдийг номын сангийн үйл ажиллагаанд өргөн хамруулахаар *Соёл олон нийтийн ажил* 25 удаа, *Номын сурталчилгааны ажил* 190 удаа зохион байгуулж нийт 15677 хүн хамрагдсан байна. Сумын нийт хүм ам 26689 буюу 16% -д нь номын сангийн үйлчилгээгээр үйлчлээд байна.

Номын сангаас тогтмол явуулдаг Соёл олон нийтийн ажил:

- "Номын сайн нөхөр” аян:

- "Ном бүтээлчээр уншигч гэр бүл” аян:

- Мөрөөдлийн ном” эмзэг бүлгийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх аян:

- "Дэлхийн номын өдөр”-тзориулж Сумын нийт номын санчдын "Мэргэжил арга зүй” сургалт:

- Үндэсний бичиг соёлын өдөр”:

- Эко ном” орон нутаг судлах аялал:

- "Миний сайхан Мандал сум” түүх соёл сурталчлах өдөрлөг:

- "Хараагийн аялгуу-4” яруу найргийн наадам:

- Хүүхдийн баяр арга хэмжээ:

- АХА тэмцээн:

- "Ном бидний амьдралд” эссэ бичлэгийн уралдаан:

Ном сурталчилгааны ажлаар:

- Номын үзэсгэлэн

- Номын тойм яриа

- Номын чанга уншлага

- Хормогчин театр дүрийн тоглолт

Явуулын үйлчилгээ:

Алслагдсан хүн ам, хаалттай иргэд, малчид болон албан байгууллага аж ахуйн нэгж, айл өрхүүдэд номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор явуулын номын сангийн үйлчилгээг зохион байгуулж соёл, танин мэдэхүйн ажил, ном хэвлэлийн үйлчилгээгээр нийт 813 уншигч, 9596 ирэгсэдэд 5283ш ном олгосон байна.

Номын сангийн үйлчилгээний журам

 

 

 

Гэрээр ном олгох

Танхимаар үйлчлүүлэх

Карт

2500

үнэгүй

Номын тоо

1-2 ном

Тоо харгалзахгүй

Хөнгөлөлт

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй

Бүх уншигч үнэгүй

Хугацаа

7 хоног

Өдөр бүр

 

 

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola