СЭЛЭНГЭ АЙМАГ ОРХОНТУУЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН

НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

 

 


Орхонтуул сумын соёлын төвийн номын сан 2007 оны 10-р сарын 19-ны өдөр 10 ширээ, 10 сандал бүхий уншилгын танхим 3000 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлэж байлаа. Одоогоор 3841 ном хэвлэлийн бүтээгдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, ойрын фондонд 1691 ном хэвлэл, үндсэн фонд нь2150 номтой, цахим номын сандаа 300 номтой электрон катологт нийт номыг 100% шивж оруулан цахим хэлбэрээр иргэддээ хүрч үйлчилж байна. Жилдээ 25 шинэ уншигчийг цахим програмд бүртгэн авч байнгын 892 уншигчтай давхардсан тоогоор нийт 1900 гаруй уншигчдад 2256 номоор үйлчилж байна.

Танхимаар үйлчлүүлэх боломжгүй иргэддээ нүүдлийн болон хөдөлгөөнт номын сангаар үйлчлэн нийт уншигч үйлчлүүлэгсэддээ монголын болоод гадаадын уран зохиолчдын зохиол бүтээлийг сурталчилах, утга соёлын өвийг түгээх өвлүүлэх үүднээс соёл олон нийтийн ажлыг уламжлал болгон сумын нийт иргэдийн дунд номын сангаас соёл танин мэдэхүйн олон ажлыг санаачлан зохион явуулж байна.

ЕБС – ийн бага ангийн заах аргын нэгдэлтай хамтран 1 – 5 р ангийн сурагчдын дунд "Зүйр үгийн баяр” , түүх нийгмийн ухааны заах аргын нэгдэлтэй хамтран 6 – 12 р ангийн сурагчдын дунд "Тунгаамал” монгол хэл бичгийн уралдаан"Уран жиргээ” уран уншлагын тэмцээн, Номын фонд баяжилтыг сайжруулах, уншигчдын хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор "Номын цагаан суврага” хандивын аян иргэдээс хандиваар ирсэн номоор хандивын номын үзэсгэлэн гарган ажиллаж байна. Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилоготой "Өвлөх эрдэм” ерөөлч , магтаалч, туульч, бөх, морь цолоочдын уралдаан, уламжлалт "Дунгийн эгшиг” өсвөрийн яруу найргийн наадам, Номын сангаас "Гэр номын сан” – ийн уралдаан, "Удам угсаагаа мэдэж угийн бичгээ хөтөлцгөөе” зэрэг уралдааныг айл өрхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola