Орхон аймгийн Номын төв

 

Орхон аймгийн Номын төвийн танилцуулга

 

 

Түүхэн хөгжил:

 

      1976 онд Эрдэнэт хотын Найрамдал Номын сан

      1976 онд Эрдэнэт хотын номын худалдаа 

      1983 онд Эрдэнэт хотын хүүхдийн номын сан

      1994 онд дээрх 3 байгууллагыг нэгтгэж "Номын төв болгон өргөжүүлэн шинэ бүтэц зохион байгуулалтанд орсноор нөөц бололцоо хүчин чадлын байдал сайжирч үйлчилгээний чанар, хөнгөн шуурхай байдал дээшиллээ.

 

Эрхэм зорилго

 

Илүү нээлттэй, чөлөөтэй, орчин үеийн үйлчилгээг ашиглан өргөжүүлэн хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд идэвхитэй, мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэх

 

Зорилт

 

Номын төвийг Мэдээлэл-олон нийтийн нээлттэй төв болгон хөгжүүлэх

Номзүйн мэдээллийг автоматжуула, лавлагаа мэдээллийн сүлжээ бий болгох

Ном хөмрөгийг нийгэм хувь хүний эрэлт хэрэгцээнд тулгуурланномоор тухай бүр баяжуулан мэдээллийн баазыг өргөжүүлэх

Интернэтийг мэдээллийн шинэ хэрэглүүр болгон ашиглахад хүүхэд залуучуудыг сургах ажлыг өргөжүүлэх

 

Бидний эрмэлзэл:

 

Хэрэглэгчийн эрх ашгийн төлөө

Уншлага үйлчилгээний чанарын төлөө

Харилцан ашигтай түншлэлийн төлөө

Шинэлэг бүхэнд суралцахын төлөө

 

Өнөөдөр:

Тус төв нь 22 ажиллагсадтай. Үүнээс номын сан, номзүйн мэргэжлээр дээд боловсролтой 9, тусгай дунд боловсролтой 2, магистр 2, Соёлын тэргүүний ажилтан  8ажиллаж байна. Номын сангийн үндсэн фондондоо нийт 31000 номтой үүнээс монгол ном 23000, орос ном 7300, англи ном 800 номтой байна. Номын сангийн нийт номыг номын сангийн LIBOU4 программар уншлага үйлчилгээг хийж номыг оруулж дуусгалаа. Уншлага, мэдээлэл, сурталчилгаа, чөлөөт цагийн чиглэлээр Ниитийн, Хүүхдийн,  Гэр бүлийн, Тогтмол хэвлэл, Гэрээр ном олгох, "Виртуаль-Гадаад хэл”-ний танхим, Интернэт-мэдээлэл, Дэнж баг дахь салбар Номын сан,  Хүний хөгжил төв дэхь салбар Номын сан гэсэн төрөлжсөн 8 танхимаар нэг зэрэг 180 гаруй хүнд үйлчлэх тохилог орчинг бүрдүүлэн иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна. Ажлын өрөө танхимууд бүгд интернэт болон дотоод сүлжээнд холбогдсон байна.

 
 

Нийтийн уншлагын танхим

  

Нийтийн уншлагын танхим нь номын хөмрөгийг нийгэм хувь хүний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ ном болон мэдээллийн баазыг баяжуулан, уншигчдын дунд зохиох мэдээлэл, соёл чөлөөт цагийн ажлыг өргөжүүлж, лавлагаа мэдээллийн хамтарсан үйлчилгээг явуулна.

 

Бид тантай:

  • Зөвлөгөө өгөх үйлчилгээ: Уншигчдыг номын санг ашиглахад нь туслах, тэдний сонирхдог чиглэлээр ямар ямар шинэ ном гарч байгаа тухай мэдээлэл өгөх
  • Ном зохиолыг сурталчлах СОТА-ыг зохион байгуулахад тантай хамтарч ажиллах болно.

Нийтийн уншлагын танхимын боломж:

 Жилд 2500 байнгын уншигч, давхардсан тоогоор 18000 хүнд 22000 ном олгож байна.

Өдөр тутам үйлчлэх 6000 гаруй нэрийн ойрын фондоор 90 хүнд зэрэг үйлчлэх боломжтой.

Монголын уран зохиолын дээжис 108 боть, Монголын уран зохиолын товчоон 9 боть, Л. Түдэвийн 30 боть зэрэг хайлтын электрон лавлагаатай.

Номын сан хөмрөгийг нийгэм, хувь хүний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн баяжуулж, мэдээллийн баазыг өргөжүүлж ажиллаж байна.

Та хүссэн ном, хэвлэлийн материалаа хувилж, олшруулж авах боломжтой.

 

Хүүхдийн уншлагын танхим

 

Номын төв, сургууль, багш сурагчдын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд

Өсвөр үеийг бие дааж ном унших арга барилд сургах, номтой нөхөрлүүлэх, номын санд суух аятай тохитой нөхцөлийг бүрдүүлэх тэдгээрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хичээлээр эзэмшсэн шинжлэх ухааны үндсийг гүнзгийрүүлж, хүүхдэд мэдээлэл хүргэх, уншлага үйлчилгээний олон талт ажлыг 1-8 ангиудын дунд зохион явуулж байх эрхэм зорилт тавин ажиллаж байна.

 

Бидний нөөц боломж:

Нэгэн зэрэг 45 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай. Өдөр тутам үйлчлэх 3721 номын ойрын фондтой.

Бусад танхимаас онцлог давуу тал нь уншигч дүү нар маань хүссэн номоо өөрсдөө сонгон авч унших чөлөөт сонголтой.

Хүүхэд багачуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан жилд 60-70 нэрийн 300-350 гаруй шинэ номоор фондоо баяжуулдаг.


Мөн сурагчдын үндэсний бичиг соёлоо дээдлэх, уламжлалт ёс заншлыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн уншигчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон танин мэдэхүй, зан заншил, эрүүл мэнд, уран зохиолын сэдвээр жилд 10-13 төрлийн уралдаан тэмцээнийг зохион явуулж энэхүү арга хэмжээндээ ойролцоогоор 800-1000 орчим хүүхдийг хамран оролцуулдаг.

 

Гэр бүлийн танхим

 

Тус төв нь иргэдэд ном хэвлэл, мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий төрийн өмчийн орон нутгийн байгууллага юм.

 

 

 

 


Орхон аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola