БАЯНГОЛ СУМЫН НОМЫН САНГИЙН

ТАНИЛЦУУЛГА

Баянгол сум

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын байгууллага нь 1940 онд ганц гэртэйгээ анх байгуулагдан түүнийг нь тухайн үед "Улаан гэр” гэж нэрлэдэг байсан байна. Улаан гэр нүүдлийн чанартайөөртөө тохирсон үйл ажиллагаа явуулахаас гадна "Амьд сонин” зэрэг арга хэлбэрээр ухуулга хийж,иргэдийн гар дээрээс цуглуулсан 50 гаруй номтой байсан байна.

1954 онд Мандах нэгдэл байгуулагдан энэ нэгдэл нь 118 өрхтэй 560-аад толгой малтай, тариалангийн бага сага багажтай хэдхэн морин тэрэгтэй байсан байсан бөгөөд Мандах нэгдлийн Улаанбулан байгуулагдан номын санчаар Ц.Мягмарсүрэн ажиллаж, нэгдлийн гишүүдээс цуглуулсан 180 гаруй номтой жижиг номын буланг анх байгуулсан нь одоогийн Соёлын төвийн номын сан байгуулагдах анхны эхлэл болсон.

1950 аад оны дунд үеэс Монгол оронд газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж улмаар атар газар эзэмших хөдөлгөөн өрнөн томхон төв сууринууд оршин тогтнож хөдөөгийн иргэдийг соёлжуулахад томоохон алхам болсон юм. 1968 ондСоёлын төвийн барилга баригдаж 1970 онд ашиглалтанд орж номын уншлагын танхим, номын сантай болж, Баруунхараа САА-н 8 жилийн сургуулиас300 гаруй номоор фонд баяжилт хийж иргэдэд номын сангийн үйлчилгээг ая тухтай, зориулалтын уншлагын танхимаар үйлчилж эхэлсэн байна. Энэ үеэс номын сангаас иргэд, сургуулийн хүүхдүүдийн дунд төрөл бүрийн дугуйлан, иргэдийн дунд ном солилцох, явуулаар номын сангийн үйлчилгээг үзүүлэх зэрэг соёл олон түмний үйл ажиллагааг зохион байгуулдаг байжээ. Тухайн үед номын санчаар П.Хандсүрэн, 1997 оноос эхлэн улсын хэмжээнд Ажилчны Клубүүдийг Соёлын төв болгон 11 орон тоотой ажиллуулж номын фонд 500-д хүрч өргөжин номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс дээшилж номын санчаар Э.Үржинханд ажиллаж байсан.

2005 оноос Баянгол сумын номын сангийн фонд нэмэгдэж төсөл хөтөлбөрүүдээр номын санг баяжуулан ажиллаж 1000 гаруй номтой болж номын санчаар Б.Уянга ажиллаж байсан.

Одоогийн Баянгол сумын номын сан нь 16805.551 төгрөгийн 4423 ширхэг номтой,Номын сан нь цахим номын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, соёл олон нийтийн ажлыг зохион байгуулж, номын сангийн уншигчдын тоо, номын фондын баяжилтыг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна. Номын сан нь жилдээ 25 удаагийн соёл олон түмний ажил зохион байгуулж 2300-2400 хүн хамрагдаж, 2300-2500 уншигчид 4300-4500номоор үйлчлэн,жилдээ шинээр 150-200 хүнд карт нээн ажиллаж бана.
Номын сангаас угийн бичиг хөтлөх сургалт, "А.Х.А”, "50 чихрийн уналт”, уншсан номын сэдэвчилсэн зургийн уралдаанууд, сэдэвчилсэн номын үзэсгэлэнгүүдийгтогтмол зохион байгуулж, номын сангийн дэргэдэх "Номын сайн нөхөр” бүлгэмийг хичээллэж 100 гаруй хүүхэд номтой нөхөрлөхийн ач холбогдоыг үе тэнгийнхэндээ таниулан сурталчилж байна. Номын санчаар Б.Мөнгөнцэцэг 3 дахь жилдээ ажиллаж байна.
Баянгол сумын номын сан нь 2002 ондномын сангийн "Фонд баяжилт” улсын уралдаанд тусгай байр,2009 ондаймгийн "Шилдэг номын сан”-аар шалгарч байсан.

 

 

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola