Сэлэнгэ аймгийн Орхон сумын соёлын төвийн номын сангийн үйл ажиллагааны танилцуулга

 

Номын сан нь 1968 онд 200 гаруй номтой, номын сан-хүүхдийн танхим нэртэйгээр байгуулагдсан.

Одоог хүртэл тасралтгүй 49 жил үйл ажиллагаагаа явагдаж байна. Одоогийн байдлаар 1 уншлагын танхим, 1 фондны өрөө, 6000 гаруй ном, 1 номын санчтай ажиллаж байна.

Манай Орхон сум нь 2000 гаруй хүн амтай түүнээс давхардсан тоогоор 2620 уншигчдад үйлчилж байна.

Манай номын сан жилд 4468 ном хэвлэлээр үйлчилж, 250 уншигчдад шинээр цахим карт нээн, 72 иргэнд лавлагаа мэдээлэл хүргэн ажилласан байна. Манай номын сангаас:

*Улирал тутам хөдөөгийн багийн иргэд, малчид тариаланчдад зөөврийн номын сангийн үйлчилгээ,сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зөөврийн номын сангийн үйлчилгээ хүргэж байна.

*Өдөр бүр цахим номын сангийн үйлчилгээ хэрэгжиж байна.

*Бага насны хүүхдэд бие даан даам суралцах боломж олгож байна.

*Шинэ номоор фондын сан хөмрөгөө баяжуулж ажиллаж байна.

*Гэмтсэн ном хэвлэлийг засаж сэлбэх ажил 7 хоног бүр явагдаж байна.

Соёл олон түмний ажлын талаар: Улиралдаа шинэ номын үзэсгэлэнгээ гаргаж байгаа.

Ø 2 сард "Ураг төрлөө мэдье, угийн бичгээ хөтлөе”сургалт явагдаж байна.

Ø 5-р сард "Орхоны яргуй” өсвөрийн яруу найргийн наадам, "Уран жиргээ” уран уншлагын уралдаан зохиогдсоор ирсэн.

 

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola