Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Нийтийн номын сангийн танилцуулга

Тус номын сан нь анх 1981 онд Ажилчдын клубын дэргэдэх‘’Номын сан ’’ нэртэйгээр 6 хүний суудалтай 500 ширхэгботь номтойгоор Вагончик анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулжбайсан байна.

1986 онд Соёл техникийн ордон нэртэйгээродоогийн Соёлын ордон ашиглалтандорсноор орчин үеийн зориултынөрөө тасалгаатай нийтийн номын сан бий болсон Тухайн үед номын сангийн ном хэвлэл нь хот хөдөө аймгуудаас илгээлтээр ирсэн ажилчин залуучуудаас бэлгийн журмаар анх ном хандивлагдаж төвлөрснөөр номын сангийн фондын баяжилтын эх үүсвэр бий болсон .

Сайхан сумын нийтийн номын сан нь 2018 оны байдлаар 4317 номын фондтой 2048 уншигчдад 2089 боть номоор үйлчилгээг үзүүлсэн зөөврийн номын сангийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон албан байгууллагуудаар үйлчилдэг мөн Сайхан сумын ард иргэдийн дунд "Оюунлаг хөтөлчүүд ’’ номын аяныг өрнүүлэн хандиваар номын фондонд баяжилт хийж уншигчдын тоог нэмэгдүүлэж ном шимтэн уншигчдын тоог нэмэгдүүлсэн мөн ЕБС –ийн суралцагчдад болон цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ‘Үлгэрийн баатар амилсан нь ‘’ дүрийн тоглолт,Уран зургийн дугуйлангийнсуралцагчидтай хамтарч ’’Ном миний сайн нөхөр ’ 10 хоногийн хамтарсан аян зохион байгууулж уншигч хүүхдүүдийг шагнаж урамшуулан цаашид ном унших , гэрийн даалгавараа хийх сонирхлыг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил болсон Сайхан сумын зохиолчдын холбоотой хамтарч хүүхдийн зохолч Ж. Дашдондог ‘Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх ‘’лекцийг эцэг эх сурган хүмүүжүүлэгчдийн дунд зохион байгуулсан номын сан нь 20 уншигчийн суудалтайорчин үеийн өрөө тасалгаатай ард иргэдэд цахим номын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

 

Уншлагын танхим

Нийтийн номын сан нь номоор үйлчлэхээс гадна интернэт цахим ертөнцөөр уншигчдад давхар үйлчилгээг хүргэн ажиллаж байна

 

"Бяцхан хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэв”

Улсын тэргүүний 24-р цэцэрлэгийн Гандолгор багштай бэлтгэл бүлгийн 31 хүүхдүүдэд нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж, тэдий сонсохыг хүссэн номыг уншиж өгч номын ертөнцөөр аялууллаа.

 

Номын сангийн үйл ажиллагаа :

Номын сан нь хүүхдүүдийг болон эцэг эхчүүдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор ’’Номын баяр 2017’’ оны арга хэмжээг Сайхан сумын ЗДТГ- тай хамтарч зохион байгууллаж мөн ард иргэдэд Шинэ номын үзэсгэлэн гаргажЕБСургуулийн ангуудын дунд ‘’ Номын сайн нөхөр’' 14 хоногийн аянг зарлаж анги хамт олноороо идвхтэй оролцож амжилтай болж өндөрлөө

‘’Номын баяр 2017’’ Сайхан сумын 4цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийн дунд Үлгэрийн баатарууд амилсан’’ дүрийн тоглолт. албан байгууллагуудын дунд ‘Үлгэрийн хотхон’’ Сайхан сумын Номгон тосгоны цэцэрлэг үл мэдэх ба түүний нөхөд ,Сайхан сумын Номгон тосгоны Сургууль Ямх охин ,Сайхан сумын Цагдаа Өнхөрүүш ,Сайхан Сум дундын ЭмнэлэгШүдэнз худалдаг охин Сайхан сумын Номгон тосгоны соёлын төв , Номын сан Үл мэдэхийн аялсан замаар Соёлын ордон Буратиногийн хотхон гэх мэт байгууллагуудоролцлоо .

Зөөврийн номын сангийн үйлчилгээ :

"Зөөвөрийн номын сангийн үйлчилгээг албан байгуулага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөөврийн номын сангийн үйлчилгээгхүргэх, хэрэгцээтэй мэдээ мэдээлэлээр нь хангаж сонсдог ном , роман , тууж , өгүүллэг , шинжлэх ухаан гэх мэт номнуудыг ажлын байр болон гэрээр нь хүргэн өгч ажиллаж байна .

Угийн бичгийн сургалт

Монгол улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого , соёлын тухай хууль , гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор монгол улсын засгийн газраас 2007 оны 257- тогтоолоор ‘’Угийн бичиг хөтлөх журам’’-ыг баталсантай холбогдуулж ‘’Угийн бичиг бичих аргачлал цахим программ, Угийн бичиг гэж юу вэ Угийн бичгийн төрөл сургалтыг ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнтэй хамтарч сургалтыг зохион байгууллаа

 

Хамтын үйл ажиллагаа

Нийтийн номын сан нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөтөл дэхь салбар зөвлөлтэй хамтран эцэг эхчүүдийн дунд ‘’Хайр энэрэлийн орон зай ‘’сэдэвтэй сургалт зохион байгууллаа

 

 

Сайхан сумын зохиолчдын холбоотой хамтарч хүүхдийн зохолч Ж. Дашдондог ‘’Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх ‘’лекцийг эцэг эх сурган хүмүүжүүлэгчдийн дунд зохион байгуулсан

Хандлагаа өөрчилж, эерэг амьдрая”

Соёлын ордоны хамт олны дунд "Өөрчлөе” уриа дэвшүүлсэн. Тус уриалгын дагуу Улаанбаатар хотын Төмөр замын харьяа Ган зам залуучуудын хэсгийн дарга Я.Ариунболд "Хандлагаа өөрчилж, эерэг амьдрая” сэдэвт лекцийн хэсэгээс.....................

"Иог”-ийн сургалтанд хамт олноороо хамрагдав.

Тв 5 телевизтэй хамтран улс орон даяар хэрэгжүүлж буй "Нуруугаа хайрлая” аяны хүрээнд Соёлын ордоны ажилтануудын дунд зохион байгуулагдсан.

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola