Сант сумын номын сангийн үйл ажиллагааны танилцуулга

Номын сан нь 12 хүний суудалтай. Фондондоо 5400 гаруй номтой ,5 төрлийн тогтмол хэвлэл, 6 төрлийн сэтгүүлээр үйлчилгээгээ явуулдаг. Фондын баримтууд 100% , уншигчид 40% нь цахим программд бүртгэгдсэн. 2017 онд цахим программаар шинээр 60уншигч, давхардсан тоогоор 2030 ирэгсэдэд, 2165ш ном, сонин, сэтгүүлээр үйлчилсэн байна. Танхимын уншлаганд 332 хүн хамрагдсан. Номын сангийн фондыг баяжуулах, үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх Сумын Засаг дарга болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу фондонд 5 удаа 1766.200 төгрөгийн 222ш номын баяжилт хийгдлээ

Жил бүрийн 7-р сард сумын төвөөс алслагдсан хөдөөгийн ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх зорилгоор нүүдлийн номын санг 14 хоногийн хугацаатайгаар ажилуулдаг. Иргэдэд өдөр тутмын сонин, сэтгүүл, номоор болон зөөврийн үйлчилгээг 3 хоногт 1 удаа явуулж байсан.

"Номын нөхөр” дугуйлан нь 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дугуйлангийн сурагчид бяцхан ном хийх, урилгат уншлага зохион байгуулах, үлгэрийн ярилцлага, зөөврийн үйлчилгээг явуулдаг

Сумын Засаг даргын 2016 оны А/100 тоот захирамжийн дагуу сумын ЗДТГ-тай хамтран иргэд, хүүхэд, залуучуудад оюуны мэдээллийг хүргэх, номтой нөхөрлүүлэх зорилгоор 2016 оны 11-р сарын 22-оос 12-р сарын 26-ыг дуустал 1 сарын хугацаатай сумын төвийн "Будлан”, "Бургастай”, "Номунхан”, "Богтой” хорооллуудын 40 өрхийн дунд номын богцыг аялуулж "Шилдэг номын сантай өрх”, "Шилдэг уншигчидтай өрх”–ийг шалгаруулж дүнгээ гаргалаа. Нийт 32 өрхийн 130 хүүхэд, иргэд хамрагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 тоот зарлигаар төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор МУ-ын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор Угийн бичгийг эрчимжүүлэх шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан "Удам угсаагаа мэдэж угийн бичгээ хөтлөе” цахим сургалтуудыг 7 удаа төсвийн 5 байгууллага, ивэн баг, хушаат багийн нийт 91 иргэд хамрагдлаа

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola