Танилцуулга

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан нь 1948 онд 267 номтойгоор одоогийн Алтанбулаг суманд байгуулагдаж үндэс сууриа тавьжээ. 1961 оноос Сүхбаатар суманд Сэлэнгэ аймгийн Төв номын сан, 2009 оноос Сэлэнгэ аймгийн нийтийн номын сан болон өргөжиж 30000 гаруй номтойгоор Захиргаа аж ахуй, Арга зүй мэдээллийн танхим, Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, Хүүхдийн уншлагийн танхим, Гадаад уншлагын танхим, Номын сангийн фонд, лавлагаа мэдээллийн тасаг гэсэн бүтэц зохион байгуулалттай нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.2014 оноос Зөөврийн номын сангийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж алслагдсан баг болон албан байгууллагуудад хүрч үйлчилж байна. Нийтийн номын сан нь жилд дунджаар 2700 гаруй уншигчийг шинээр бүртгэн авч давхардсан тоогоор 16000 гаруй ард иргэдэд 21000 гаруй номоор үйлчилгээ үзүүлж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд Соёл олон нийтийн ажлыг тогтмол зохион явуулж байна. Үүнд Үндэсний бичиг үсгийн баяр, Эрдмийн баяр, Номын баяр, Дээлтэй монгол хөтөлбөр, Кофет уншлага, Үлгэрээр хүмүүжье, Чихэртэй уншлага зэрэг олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна.

 

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola