Сэлэнгэ аймгийн төв номын сангийн танилцуулга

Сэлэнгэ аймгийн нийтийн номын сан

 

1.    Түүхэн хөгжил.

      Сэлэнгэ аймгийн нийтийн номын сан нь анх 1948 онд нэг номын санчтай,  267 номтойгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагджээ. Анхны номын санчаар Цэрэнцоо ажиллаж байжээ. Улмаар 1961 оноос аймгийн АДХуралаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод шилжүүлэн аймгийн төв номын сан болгон өргөжүүлсэн байна. 1972 онд 50.000 номын багтаамжтай номын сангийн зориулалтын барилгыг хүлээн авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн төв номын сангийн анхны эрхлэгчээр 1960-1973 онд Сэрээтэр ажиллаж сэлэнгэ аймагт анхны орчин үеийн номын сангийн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан байна. Мөн тус номын сангийн эрхлэгчээр 1973-1975 онд Ч.Оюун, 1975-1982 онд Цагаанцоож, 1982-1988 онд Лхагважав, 1988-1992 онд Л.Дашням, 1992-1993 онд Л.Оюунгэрэл 1994-2007 онд Ч.Үзмээ нар тус тус ажиллаж байгаад 2007 оны засгийн газрын 415 дугаар тушаалаар аймгийн нийтийн номын сан болж өөрчлөгдөн захиралаар 2008-2009 онд Ч.Үзмээ үргэлжлүүлэн ажиллаж, 2009 оноос С. Шинэчимэг нь Сэлэнгэ аймгийн нийтийн номын санг удирдан ажиллаж байна.


2.    Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа.

       Уншигчдын ном унших, мэдээлэл авах цар хүрээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд тус номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, хэрэгцээтэй ном хэвлэл, мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх, хүн  төрөлхтний оюуны үнэт бүтээл болох ном хэвлэлийг цуглуулах, хадгалах хамгаалах, номын сангийн үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг чанаржуулах, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн "Номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, Номын санг мэдээллийн төв болгон хөгжүүлэх” эрхэм зорилго тавин ажиллаж байна. Тус номын сан нь ЗАА-н 8 ажилтан, Арга зүйч-1, Ном зүйч-1, Фондоч-1,Мэдээллийн технологич-1, Номын санч-6 нийт 18 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

 

ЗАА-н ажил.

     Байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлж, номын санчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд сэтгэл санааны болон материаллаг туслалцаа дэмжлэг үзүүлэн, МУ-ын хөдөлмөрийн хууль,Номын сангийн тухай хууль, соёлын тухай хууль,төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

        Номын сангийн ЗАА-н хэлтэс нь Номын сангийн захирал, нягтлан бодогч, архив бичиг хэргийн ажилтан, харуул хамгаалалтын 4 ажилтан, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

 

Арга зүйн ажил.

     Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон 2 нийтийн номын сан нийт 22 нийтийн номын сан ЕБС-36, МСҮТ-2, албан байгууллагын 3 номын сантай хамтран ажиллаж, Мандал сумын нийтийн номын сангаас бусад нийт 59 номын санг арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Арга зүйн ажлыг нийтийн сургалт мэдээлэл, зайн сургалт, ганцаарчилсан сургалт, бүсчилсэн сургалт мэдэээлэл, гарын авлагаар ханган ажиллаж байна.

  

Ном зүй, Фондын ажил.

     Номын фондын хадгалалт хамгаалалтыг сайжруулах боловсронгуй болгох чиглэлээр анхааран хадгалалт хамгаалалтын стандартыг баримтлан ажилладаг. Манай номын фонд 36.000 номтой жилдээ ном олголт 23.000   фондын эргэлт  3,2% хүрээд байна. ном зүйн бүртгэл лавлагааг тогтмол хийж, картын сан номын каталогийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн үйлчилгээндээ LIB4U программыг нэвтрүүлэн нийт 89%-г цахим бүртгэлд хамруулан ажиллаж байна.

 

Уншлага үйлчилгээ.

        Манай номын сангийн уншлага үйлчилгээ нь "ГНО, Тогтмол хэвлэл, нийтийн уншлагын танхим” 20 суудалтай, 650.000 номын ойрын фондтой, 11 нэр төрлийн тогтмол хэвлэлийг захиалж, жилдээ уншигчдад үйлчилдэг. "Хүүхдийн уншлагын танхим” 20 суудалтай, 3000 номын ойрын фондтой, жилдээ      уншигчдад үйлчилдэг. Мөн ”Гадаад ном уншлагын танхим” 16 суудалтай, "Цахим уншлагын танхим” 4 суудалтай нийт 60 суудалтай, зөөврийн уншлагын үйлчилгээг тус бүр явуулж байна. Уншлага үйлчилгээний төрөл хэлбэр, хүрээ хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор "Хүргэлтийн үйлчилгээ”, "урилгат уншлага”, "кофет уншлага”, "чанга уншлага”, хөдөлгөөнт үлгэрийн уншлага”, ”чихэртэй уншлага” зэрэг уншлагын үйлчилгээг явуулахын зэрэгцээ, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уламжлалт болон цаг үетэй холбоотой олон хэлбэрийн соёл олон нийтийн ажлыг зохион байгуулан уншигч хэрэглэгчиддээ үйлчилж байна. 2013 оноос Зөөврийн номын үйлчилгээг тогтмолжуулан алслагдсан дүүргийн иргэд, хилийн цэргийн анги, ОБГ, ШШГГ, ахмадын сувилалтай тогтмол хамран ажиллаж номын үйлчилгээ үзүүлж байна. 2015 оноос "Гадаад хэл сургалт, уншлагын танхим”-ыг ажиллуулан "номын гүүр” сантай хамран ажиллаж байна. Мөн цахим уншлагын танхимыг нээн ажиллуулж номын шинэ үйлчилгээг иргэд уншигчиддаа хүргэх ажлыг зохион байгуулж байна.

 

Мэдээллийн технологи.

       Тус номын сан нь 2013 оноос мэдээллийн технолгичийг ажиллуулж байгаа бөгөөд мэдээллийн технологич нь орон нутгийн 16 сум, 6 тосгоны номын сангийн цахимжуулалт, Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангийн автоматжуулатын асуудлыг хариуцан ажиллахын зэрэгцээ цахим уншлагын танхимыг ажиллуулж уншигчдад үйлчлэн ажиллаж байна.

 

 

Сэлэнгэ аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola