Шарын гол сумын Соёлын төвийн номын сан

Сумын номын сангийн түүх 1970-аад оноос эхлэлтэй. Сумын номын санг Норовсамбуу, Жавзан, Туяа, Цогзолмаа, Төмөржаргал, Мөнхзул, Ундрах, Алтанцэцэг, Мөнхзул зэрэг хүмүүс ажиллуулж байсан. 1975 оны үед Шарын голын уурхайд орос мэргэжилтэнгүүд их байсан бөгөөд орос ном их авч уншдаг байсан тухай, номын фондын тал нь монгол, тал нь орос ном байсан талаар Шарын гол ХК-ий Төр, Орон нутагтай харилцах асуудал эрхэлсэн дэд захирал Т.Шофёр гуай хуучиллаа.

1980-аад онд Холбооны 4 давхарт мөн байрлаж байсан байна. 1981 онд сумын номын сангийн номыг Туяа гэдэг хүн хүлээж авахад 25000 ном тоологдож байсан талаар Соёлын төвийн эрхлэгч асан Алтанцэцэг эгч маань хэллээ. Мөн Соёлын төвийн хойно шинээр бүжгийн танхим барьж номын сангийн номнуудыг байршуулсан боловч ашиглалтанд ороод удаагүй цахилгааны доголдлын улмаас шатаж олон ном шатсан байна. Үлдэгдэл 5000 гаруй номыг сургуулийн номын сан руу шилжүүлсэн.

2008 онд Спортын ордон Шарын гол ХК-ий харьяа байхдаа 1 давхрын өрөөг засаж тохижуулан, 3 сая төгрөгөнд номын фонд баяжуулалт хийж, мөн хандиваар хүмүүсээс ном авч "Уурхайчин” номын санбайгуулжээ. 2011 он хүртэл ажиллуулаад суманд бүх номоо хүлээлгэж өгчээ. 2013 оноос Соёлын төвийн Алтанцэцэг, 2016 оноос Мөнхзул нар ажиллуулж байв. Спортын ордны дээврээс дусаал гоожиж паркетан шал хөгзөрч муудаж, хүн ном уншиж суух нөхцөлгүй болов.

2017 оны 03-р сард иргэн Ө.Ангарагсайхан сумын Засаг дарга Д.Амарсанаатай хамтран сумын номын санг хөгжүүлэх асуудлаар ярилцаж, хамтарч төсөл бичив. "Сумын номын санг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд  30 сая төгрөгний санхүүжилт шаардлагатай байв. Соёлын төвийн номын сан нь спортын ордны 1 давхарт байрладаг бөгөөд "Шарын гол” ХК, Засаг даргын Тамгын газрын орон нутаг хөгжүүлэх хамтын гэрээгээр Соёлын төвийн номын сан болон спортын ордны дээвэр, шал зэргийг хамтад нь засварлав. 2017 оны 11 сарын 11-нд номын сангийн нээлтийн үйл ажиллагаа болж үйл ажиллагаа нь жигдэрлээ. Одоо номын санчаар Ө.Ангарагсайхан ажиллаж байна. Одоогийн байдлаар Соёлын төвийн номын сан нь 198 уншигчтай, 12,841,414 төгрөгийн үнэ бүхий 707 ширхэг номтой, байнгын уншигчийн тоо дунджаар 13, номын сангийн багтаамж нь зэрэг 30 хүн сууж унших хүчин чадалтай. Долоо хоног бүрийн бямба гарагт англи хэлний ярианы клуб хичээллэж, 7 хоног бүр олон нийтийн цахим сүлжээгээр 1 номын танилцуулга хийж байна. Мөн номуудыг дьюгийн аравтын ангиллаар ангилж, бүртгэлжүүлэх ажил хийгдэж байна. Номын сангийн ажлыг жигдэрсний дараагаар боловсролын зөвлөгөө, мэдээлэл хүргэх төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

 

  Шарын гол сумын Соёлын төвийн номын санШарын гол сумын Соёлын төвийн номын сан

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola