Сүхбаатар аймгийн төв номын сангийн танилцуулга

Сүхбаатар аймгийн төв номын сангийн танилцуулга

 

СҮХБААТАР АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН

ТАНИЛЦУУЛГА

 

Сүхбаатар аймгийн номын сан анх 1947 онд Жавхлант шарга аймгийн даргын шийдвэрээр Гэгээрлийн хэлтсийн харьяанд 1 орон тоотой, 300 номтойгоор байгуулагдсан. Одоо нийт 9 орон тоотой жилдээ 3000 байнгын уншигчдад 29000  ирэгсдэд 39000 ном, хэвлэл олгож үйлчилж байна. Англи, монгол, орос хэл дээр хэвлэгдсэн нийтдээ 46,0 гаруй боть номтой.

Сүхбаатар аймагт Аймгийн нийтийн номын сан 1, их дээд сургуулийн номын сан 1, ЕБС–ийн номын сан 15, сумдын номын сан 12 нийт 29 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр номын сангуудад харъяалал харгалзахгүйгээр шаардлагатай газар нь очиж мэргэжлийн туслалцаа үзүүлдэг бөгөөд жилд нэг удаа нэгдсэн сургалт зохион байгуулж хэвшлээ.

Нийтийн номын сан 1 ээлжинд 150 хүнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Уншлага үйлчилгээ:

-       Нийтийн уншлагын танхим

-       Хүүхдийн уншлагын танхим

-       Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн танхим

-       Ном зүй, мэдээллийн лавлагаа өгөх танхим тус тус ажилладаг.

 

  Бүртгэл мэдээллийн алба 2008 оны 1 сараас эхлэн байгуулагдаж мэдээлэл лавлагааны шинэлэг үйлчилгээг  нэвтрүүлж эхлээд байна.

2008 оны 3 сард номын сан интернэтэд холбогдож автоматжуулахад шаардлагатай сүлжээний сервер, номын сангийн "Lib4U” цогц программ, өсгөгч, принтер, дэлгэц, зураасан код уншигч, сканер зэрэг нийтдээ 9,9 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.

"Номын фондын баяжилтыг аймаг 1, сум  12, сургуулийн номын сан 15 нийт 28 номын санд Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэгдсэн дэлхийн утга зохиолын сонгодог 50 боть, Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд БСШУЯ – наас хэрэгжүүлж буй аймаг, сум, ЕБС – ийн сургуулийн номын фондыг баяжуулах төслөөр 63.533.0 төгрөгний 7258 ш номыг сумдад хуваарилсан.

 

1947 он

Сүхбаатар аймгийн төв номын сан гал гахай жил буюу 1947 оны 9 – р сард Жавхлант шарга аймгийн даргын шийдвэрээр Гэгээрлийн хэлтсийн харьяанд 1 орон тоотойгоор 300 номтойгоор Жавзмаа эрхлэгчтэйгээр байгуулагдсан.

 

1960 он

Сүхбаатар аймагт анхны сум нэгдлийн номын сан байгуулагдсан.

 

1981 – 1990

Номын сан бие даасан байртай болсон.

Номын сан ном зүйн ангиллыг  / ББК / нэвтрүүлж эхэлсэн.

 

1997 он

Номын сан үүсч хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэв.

Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 99 – р тушаалаар аймгийн төв номын сан болов.

 

2001 он

Монгол Улсын Соёлын сайдын " Бичиг соёлын хишиг өдөр” тэмдэглэх тухай тушаалын дагуу " Бичиг соёлын хишиг өдөр” -* ийг тэмдэглэж эхлэв.

 

2005 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн " Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлигийн дагуу " Монголын нууц товчоо” – г өөрийн номын санд залах үйл ажиллагааг зохион байгуулав.

Аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр " Ном, соёлын үйлчилгээний цэг” шинээр нээв.

2006 он

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

 

2007 он

Номын сан байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

 

2008 он.

Аймгийн Нийтийн номын сан ХЖТ – ын шинэ байранд нүүн орж, үйлчилгээний хүрээ өргөжин,  уншигчийн ая тухтай орчин  бүрдэв.

 

2009 он

Номын сан интернэтэд холбогдов.

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээн тэтгэсэн дэлхийн сонгодог 50 боть номыг сум, сургуулийн бүх номын санд хандивлав.

Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд БСШУЯ – наас аймгийн бүх, сум сургуулийн номын санд ном хандивлав.

 

2010 он

Номын санг автоматжуулах зорилгоор Номын сангийн LIB4U программын

 "ЦАХИМ СУРГАЛТ – 2010” зохион явуулав.      

 

 

Цахим хуудас: https://sukhbaatarlibrary.wordpress.com/ 


Сүхбаатар аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola