Сэлэнгэ аймаг Түшиг сумын номын сангийн

танилцуулга

 

Түшиг сумын номын сан нь 1961 онд хуучнаар сумын Улаанбуланд 25номтой анхны номын санчаар Б.Эвшин гэдэг хүн ажиллаж байсан. 1959 онд Зэлтэрийн САА-д анх илгээлтээр ирсэн залуучуудад номын сангийн үйлчилгээгээр үйлчилж байсан.1970 оноос суманд соёлын үйлчилгээ өргөжиж өрх бүр номын санд ном хандивлах хөдөлгөөн өрнүүлж тухайн үед 1330 номтой болж фонд баяжуулалт хийгдсэн байна.

Сумын номын санчаар Б.Эвшин, Ү.Нэргүй, П.ОюунтөгсД.Дуламсүрэн С.Сувдаа нар ажиллаж байжээ.

Түшиг сум нь нийт 243 ,0 га газартай 2004 хүн амтай.Сумын номын сан нь жилдээ 340 гаруй байнгын уншигчтай8 давхардсан тоогоор 1200 уншигчид 3500 гаруй ном үйлчилдэг.Фондын өрөө, уншалгын танхим, номын санчийн ажлын өрөө гэсэн 3 танхимтай. 12 уншигчийн ширээ сандалтай.

Нүүдлийн номын сангаар жилдээ 10 гаруй удаа явж үйлчилдэг бөгөөд малчид болон хилийн заставын ажилтан албан хаагчидад ном болон сонин сэтгүүлээр үйлчилж тэдний дунд номын сангаас шилдэг ном зохиолоор дүрийн тоглолт үзүүлэх,шүлгийн тэмцээн болон номын өглөөлөг зохион байгуулж хэвшүүлсэн.

2017 онд номын санд 2840,0 төгрөгний үнэ бүхий 153 ширхэг номоор фонд байжуулалт хийсэн. Номын сан нь СӨБ-ын хүүхэд багачуудад "Үлгэрийн цаг” ,ЕББДС-ийн 1-3-р ангид "Үлгэрийн цаг”,4-12-р ангид "Сонин уншлага”-ыг 14 хоногт нэг удаа явуулж хэвшсэн.Сумын төр төсвийн байгууллага, багийн иргэдийн дунд угийн бичгийг сурталчлах ажлыг 2010 оноос эхлүүлж сургалт зохион байгуулж "Угийн бичгээ хөтөлж –удам угсаагаа мэдье” сэдвийн хүрээнд сумын айл өрхүүд жтлд 5-аас доошгүй өрх ургийн баярыг тэмдэглэж хэвшүүлсэн.

Манай номын сан нь гэрээр ном олголт болон нүүдлийн номын сангаар үйлчилж уншигчдын хэрэгцээг ханган ажиллаж байна.

 

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola