Увс аймгийн төв номын сангийн танилцуулга

Увс аймгийн төв номын сан

Увс аймгийн анхны номын сан 1936 онд Гэгээрлийн хэлтсийн харьяанд "Аймгийн бага хурлын уншлагын газар" нэртэйгээр тулгаа тулж, галаа асааж ард олон уншигчдаа гэртээ залснаас хойш 70 насыг зооглон хөгжлийнхөө түүхийг бичжээ. 1936-1938 онд тусгай байргүй нэг хүн хавсран ажиллаж байсан бол 1938 оноос орон тооны эрхлэгчтэй 700 гаруй боть номтой болжээ. 1960 он хүртэл номын сангийн хөгжил төдий л сайн биш байжээ. 1960 оноос Номын сангийн үйлчилгээг сайжруулах системтэй ажил зохиогдож 2 орон тоотойгоор ажиллаж номын фондыг 12400-д хүргэжээ. Энэ үеэс сумдад анхны номын сангууд байгуулагдаж эхэлжээ. 1965 онд аймгийн номын сан 26000 орчим боть номтой болж хөдөөгийн сумдад 19 номын сан ажиллаж нийт 45500 боть номтой болсон байна. 1989 онд улсын төвлөрсөн төсвөөр баригдсан шинэ барилгыг ашиглалтанд оруулсан бөгөөд энэ барилга нь 2294.5 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригджээ. Одоо аймгийн Төв номын сан 70 гаруй мянган боть номтой, 14 ажиллагсадтай, хөдөө 19 суманд 220 гаруй мянган боть ном бүхий номын сангууд, орон тооны номын санчтайгаар ажиллаж байна. Мөн сургууль, албан байгууллагын 26 номын санд 500 гаруй мянган боть ном бүхий номын сангууд үйл ажиллагаа явуулж байна.

 

Цахим хуудас: http://uvslibrary.blogspot.com/p/blog-page_4550.html
Увс аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    9-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola