Өвөрхангай аймгийн төв номын сангийн танилцуулга

Өвөрхангай аймгийн төв номын сан

 Өвөрхангай аймгийн төв номын сангийн танилцуулга

            Аймгийн төв номын сан нь 1946 онд Аймгийн гэгээрлийн хэлтсийн харьяанд "Бага хурлын номын сан” нэртэйгээр нэг орон тоотой МАН-ын идэвхтэн гишүүдээс бэлгэнд ирүүлсэн 1300 номын фондтойгоор байгуулагдсан юм. 1959 оноос номын сангийн фондыг баяжуулах, үйлчилгээг өргөжүүлэх арга хэмжээг авсан байна. 1965 онд номын сангийн анхны барилга баригдаж,1983, 2009 онуудад өргөтгөл хийн материаллаг бааз,тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан болж өргөжлөө. Эдүгээ насанд хүрэгчдийн "Боловсрол”, хүүхдийн уншлагын   "Ирээдүй” ”Гадаад хэл мэдээллийн”, "Гэрээр ном олгох” 120 суудал бүхий танхимуудаар уншлага үйлчилгээг зохион байгуулж байна. 51000 гаруй ном хэвлэл бүхий үндсэн фондтой,жилдээ дунджаар 10000  орчим  уншигч ирэгсдэд 25.0-30.0 мянган ном хэвлэлээр үйлчилж байна. 2010 оноос "LIB4U” номын сангийн цогц программ хангамжтай болж электрон номын сантай болох эхлэлийг тавиад байна.

            Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 45 номын сан үйл ажиллагаа явуулдаг ба 58250  уншигчдад 203473 ном хэвлэлээр үйлчлэн иргэдийг мэдээллээр ханган  ажиллаж байна.

Өвөрхангай аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola