Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нийтийн

номын сангийн хөгжлийн түүх

 

        1930-1940-өөд оны үед  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын"Улаан гэр” гэж нэрлэгддэгбайсан жижиг улаан булан,1948 онд шинээр барьсан том  улаан буланд баялаг фонд бүхий номын сан байх нөхцөл бололцоо бүрдээгүй харин ухуулга сурталчилгаанд ашиглах сонин сэтгүүлээр үйлчилж байсан.

         1961 онд шинэ барилга ашиглалтанд орж төсөв төлөвлөгөөнд тусгуулан ном,сонин,сэтгүүл захиалан номын фонд бий болгох ажлыг клубын эрхлэгч хариуцан гүйцэтгэж байв.

        1967 онд Ерөө САА-н  клубын хүүхдийн сектор,номын сангийн эрхлэгчээр аймгийн Соёлын хэлтсийн даргын тушаалаар Х.Мандахыг томилан ажиллуулсан байна.

        1971 онд Н.Цэцгээ,1974 онд Ц.Дуламсүрэн,1975 онд О.Цэцэгмаа /МҮЭ-ийн  хорооны 6 сарын курс төгссөн/1983 онд Ш.Оюунчимэг/1981 онд Багшийн сургуулийн номын сангийн ангид номын санч мэргэжлээр төгссөн /нар ажиллаж байв. 1970-1980-иад онуудад САА-д шинэ номууд худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрт ирдэг бөгөөд шинэ ирсэн ном бүрээс 3 ширхэг ном авч номын фондоо баяжуулдаг байв. 1994 он хүртэл  7000 гаруй номын фондтой байсан бөгөөд улс орон эдийн засгийн хямралд орж номын санчийн орон тоог хасч номын фондоо сургуулийн номын санд шилжүүлж аймаг сумын нийтийн номын сан татан буугдсан.

        2007 оны 12-р сард Сумдын Соёлын төвүүдэд номын санчийн орон тоо батлагдаж нийтийн номын сан бий болгосноор номын санчаар Б.Оюунчимэгийг томилов.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвийн дэргэдэх нийтийн номын сан нь  2008-2017онуудад иргэд, хүүхэд, залуучуудад номын сангийн үйлчилгээг танхим,явуулын, нүүдлийн хэлбэрээр/өссөн дүнгээр/3000 гаруй уншигдад 7899 ширхэг ном олгон уншлага хүргэн ажиллаж байна.

2008 онд сургуулийн номын сангаас тусгай фондын 1540 ширхэг ном эгүүлэн татан авч, шинээр 2008 онд 293ш, 2009 онд 329ш, 2010 онд 107ш, 2011 онд 236ш, 2012 онд 353ш, 2013 онд 60ш, 2014 онд 17ш, 2015 онд 22ш, 2016 онд 45ш, 2017 онд 196ш, 2018 он 02 сарын 22 ны байдлаар 25 ш, нийт 3205 ширхэг номын фонд баяжилттай байна.

  2008-2017 оны шинэ номын фонд баяжилтийг схемээр харуулбал:

2008  оноос жил болгон байнгийн уншигч 100-200 –гаар тогтмол шинээр бүртгэгдэж байна.

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola