Завхан аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

 

Завхан аймгийн нийтийн номын сангийн товч танилцуулга

Завхан аймгийн нийтийн номын сан

Завхан аймгийн номын сан анх 1946 онд аймгийн бага хурлын номын сан нэртэйгээр 500 номтой Чоймбол эрхлэгчтэйгээр анх байгуулагдсан бөгөөд одоо 11 орон тоотой жилдээ 3000 гаруй байнгын уншигч 24000 гаруй ирэгсдэд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд үйлчилдэг төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм.

Монгол улсын Засгийн газрын 1999 оны 109-р тогтоолоор төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит болж нутгийн зөвлөлийн хөрөнгөөр 3.2 сая төгрөгөөр түүний хөшөөг босгосон. Одоо 50.0 гаруй номтой, монгол англи орос хэл дээрх ном байдаг.

Завхан аймагт нийтийн номын сан 24, их дээд сургууль коллежийн 3, ерөнхий боловсролын сургуулийн 31, нийт 58 номын сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр номын сангуудыг харьяалал харгалзахгүйгээр мэдээлэл арга зүйн төв болон ажиллаж байна. Уншлага үйлчилгээний

•    Нийтийн уншлагын танхим

•    Хүүхдийн уншлагын танхим

•    Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

•    Гэрээр ном олгох тасаг

•    Ном зүй мэдээллийн тасаг тус тус ажилладаг.

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2000-2004 онд хөдөөгийн номын сангуудад "Номын хандив", "Пушкин" төслийг хэрэгжүүлж бүх номын сангуудыг хамруулан фондоо баяжуулсан бөгөөд уншигчдын эрэлт хэрэгцээний дагуу тухайн үеийн нөхөн бүрдүүлэлтийг тогтмол хийж улирал тутам 30 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэлийг захиалж уншлага үйлчилгээндээ ашиглаж байна.

Түүнээс гадна Азийн сангийн ном хөтөлбөрөөс үнэгүй ном авч ард иргэд албан байгууллагаас хандив бэлгийн номоор фондоо баяжуулахын зэрэгцээ уншигчдын хэрэгцээ шаардлага хангахгүй болсон ном хэвлэлийг фондноос хасах ажлыг тогтмол хийж байна.

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор шинэ ном хэвлэлээр хангаж сумын номын сангийн ажлыг шалгах, туслах, орон нутгийн номын санчдад сургалт зохион байгуулах гарын авлага материалаар хангах ажлыг зохион байгуулж байна.

Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Баянхайрхан суманд номын сангийн зориулалтын барилгыг 7000.0 төгрөгөөр барьж ашиглалтанд орууллаа.

2001 онд МННХ Соросын сангаас зарласан "Электрон мэдээлэл ашиглах" төслийн хүрээнд шалгарч иж бүрэн компьютер авч суурилуулж Е-меИ-ийн үйлчилгээ явуулж байсан ба 2006 оноос интернетийн үйлчилгээ явуулж байна.

Эрдэм мэдлэгийг түгээж эрдмийн дээд номтой нөхөрлүүлж, мэдээллийн эрин зуунд дэлхийгээр аялуулан мэдлэгийн эх ховор нандин номоор аривжуулж орон нутгийн мэдээлэл, оюуны өргөө болох зорилттой ажиллаж байна. 

Завхан аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola