ЗҮҮНБҮРЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН

ДЭРГЭДЭХ НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай соёлын төв нь 1961 онд ашиглалтанд орж 250 хүний суудалтай, өргөн нарийн дэлгэцийн кино салбар, номын сангийн үйлчилгээтэй 50 шахам уран сайханчидтай үлээвэр хөгжим бүхий ажилчны клуб үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Үе үеийн номын санчаар Цолмон, Молом, П.Алтанцэцэг, Янжиндулам, С.Эрдэнэчимэг ,Д.Сувдмаа нар ажиллаж байна. Номын сан 20 хүний суудалтай номын фонд, уншлагын 1 танхимтай үйл ажиллагаа явуулж байна. Манай сум нийт 2832 хүн амтай ,нийт 5280 ш номтой , 276 уншигчтай нийт хүн амын 9,7%-тай тэнцэнэ үүнээс 0-18 насны 1107 хүүхдээс 127 бүртгэлтэй уншигч байгаа нь нийт хүүхдийн 11,5% эзэлж байна. 19-85 насны 1721 иргэнээс дөнгөж 149 бүртгэлтэй уншигч байна үүнээс үзвэл 8,7% эзэлж байна. 1 хүнд 1,8 буюу 2ш ном л ногдож байна. 2017 оны 12 дугаар сарын байдлаар 26 уншигчийг шинээр бүртгэн, 276 байнгын уншигчдад 1340 номоор үйлчилсэн байна. Манай номын сангаас уламжлал болгон” Цагаан сар” арга хэмжээнд өв уламжлалаа хэрхэн мэдэх вэ? асуулт хариултын тэмцээн, Олон улсын эх үрсийнбаярыг тохиолдуулан " Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаан , мөн "Эх хэл”-ний өдөрт зориулж үндэсний бичгийг сурталчлах зорилгоор Уран бичлэгийн үзэсгэлэн , шинэ ном болон хандиваар авсан номын үзэсгэлэн... гэх мэт соёл олон түмний ажлуудыг цаг тухай үед нь төлөвлөгөөнд тусган зохион байгуулдаг болно.

 

«    12-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola