Буцах
“ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ, ЗОХИОЛЧ УНШИГЧ"-ИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/04/01 18:23
2025-2026 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийн хүрээнд "Оюуны төв" бүрэн дунд сургуультай хамтран "Хөтөчтэй аялал" зохиолч уншигчийн уулзалтыг тус сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Уулзалтад Д.Нацагдоржийн болон Алтан өд шагналт, хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг, Сэр-Одын болон Алтан өд шагналт хүүхдийн зохиолч Б.Ганчимэг нар оролцож өөрсдийн зохиол бүтээлийн тухай халуун дотно яриа өрнүүлж харилцан ярилцав.
Хөтөлбөрийн үеэр сурагчид салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцаж мини кино театрт ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгүүлсэн 9 баримтат өвийн танилцуулгатай танилцлаа.