"ОЙРАД СУДЛАЛЫН НОМЫН САН" ЦУВРАЛЫН 76 НОМЫГ ХАНДИВЛАВ - Мэдээ
Буцах

"ОЙРАД СУДЛАЛЫН НОМЫН САН" ЦУВРАЛЫН 76 НОМЫГ ХАНДИВЛАВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/04/06 14:47


Зураг
Тод үсэг болон Баруун Монгол судлалаар эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг "Тод номын гэрэл төв" ТББ-аас эрхэлдэг "Ойрад судлалын номын сан" цувралын 2023 оноос хойш хэвлэгдсэн 76 ширхэг номыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандивлалаа.

Ном хандивлах ёслол МУҮНС-ийн төв байрны Эрдэм шинжилгээний уншлагын танхимд болж, тус төвийн тэргүүн, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн доктор, дэд профессор На.Сүхбаатар "Ойрад судлалын номын сан" цувралын бүтээлүүдийг МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгөв.
Ном гардуулах ёслол тус төвийн гишүүд, эрдэмтэн судлаачид, дэмжигч, хамтран ажиллагсад хүрэлцэн ирж, оролцлоо.

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгийг монгол судлалын арвин их ном бүтээлээр баяжуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан "Тод номын гэрэл төв" ТББ ба эрдэмтэн судлаачдадаа гүн талархал илэрхийлье. Та бүхний хандивласан ном манай сан хөмрөгт үеийн үед хадгалагдаж, уншигч олон түмний хүртээл болно.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Зураг Зураг Зураг Зураг