Буцах
“TOURISM TIME-42”-ААР ТӨВ НОМЫН САНГ ТАНИЛЦУУЛНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/04/21 13:37
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монголын Аялал Жуулчлалын Холбооноос гишүүн байгууллагууд болон салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан “Tourism Time” үйл ажиллагааны 42 дахь хөтөлбөрийг Монгол Улсын Үндэсний Номын Сангаар 2026.04.23-ны өдрийн 14:00-16:00 цагт зохион байгуулж, Төв номын сангийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах тул хөтөч тайлбарлагч, аяллын менежер, тур операторуудын төлөөлөл, хувь хүн, сонирхсон хэн бүхнийг урьж байна.
“Tourism Time-42”: Номын сантай танилцах маршрутаар:
1. Төв номын сангийн түүх
2. Архитектурын дурсгалт барилга
3. Үнэт ховор номын музей
4. ЮНЕСКО-д бүртгэлтэй номын хөшөө (1929)
5. Хуучин судар номын нууцлаг сан хөмрөг
6. Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богдын судар номын өв
7. Алт, мөнгө, есөн эрдэнээр урласан номууд
8. Түүхийн хосгүй сурвалж бичгүүдтэй танилцана.
Та доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
https://forms.gle/RxcKSVYzQkfgx6A9A
Хэзээ: Дэлхийн номын өдрөөр 2026 оны 4 дүгээр сарын 23-ны 14:00-16:00 цагт
Хаана: Төв номын сангийн байранд /Сүхбаатарын талбайгаас урагш хуучин байр/ https://maps.app.goo.gl/QNVc97udHxrw893v5