Буцах
РУМЫН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НОМ ХАНДИВЛАВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/05/26 19:14
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн салбар байранд 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Румын Улсын Элчин сайдын яамнаас ном хандивлах ёслол боллоо.
Тус ёслолд Румын Улсаас Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим мөн тус Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Европын холбооны утга зохиолын шагналтан, Румын Улсын нэрт зохиолч Клавдио Флориан нар морилон ирж номын сангийн удирдлагатай уулзалт хийж, хандивласан номын сертификат гардуулж, Монгол Улсын Үндэсний номын сангийн Талархлын бичгийг хүлээн авав.
Хандивын номыг ноён Клавдио Флориан өөрөө Румын улсын түүх соёл, тариачин ардын ахуй амьдрал, улс төр, дипломат ёс, эрдэнэсийн сангийн тухай румын болон англи хэлээр хэвлэсэн 25 номыг сонгон бүрдүүлсэн бөгөөд цаашид өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уг ёслолын дараа Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим Румын Улсад сургууль төгссөн монголчуудтай уулзалт хийж, Румын Улсын алдарт теннисчин Илие Настасийн тухай “Nasty – More Than Just Tennis” баримтат киног хамтдаа үзэж сонирхсон ба энэхүү дурсамж бүтээсэн уулзалтыг хамтран зохион байгуулаа.