ӨӨРТӨӨ ЗӨВ БАЙЯ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА - Мэдээ
Буцах

ӨӨРТӨӨ ЗӨВ БАЙЯ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/08/10 11:16


Зураг
Өнөөдөр “ЗӨВ БАЙЯ: 5 ӨДӨР, 5 ҮЙЛДЭЛ” нөлөөллийн аяны 1 дэх өдөр буюу “ӨӨРТӨӨ ЗӨВ БАЙЯ” сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн хүрээнд тус өдөрт бүртгүүлсэн хүүхдүүд Монгол Улсын Үндэсний номын сангийн барилга, уншлагын танхимууд болон үйл ажиллагаатай танилцаж, номын сангийн үйлчилгээ, орчинтой танилцан мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.
Ном уншиж, мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлэх нь өөртөө зөв хандах хамгийн зөв үйлдлүүдийн нэг билээ.
Энэхүү өдөрлөгийг хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулан хамтран зохион байгуулж, мэдлэгээ тэлэх, номтой нөхөрлөх үнэ цэнтэй боломжийг олгосон Монгол Улсын Үндэсний номын сангийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЗӨВ БАЙЯ — ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ!
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг