Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн өдөр - Мэдээ
Буцах

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн өдөр

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/09/13 12:44


Зураг
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн өдөр Улсын Бага Хурлын гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтүүд, Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлалаа.
“Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Туяагэрэл нар тавьж хэлэлцүүлэв.
Эрдэм шинжилгээний хурлыг БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан, Чингис хаан одонт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Гончигдорж нэгтгэн дүгнэж, парламент нээлттэй байх тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан судлах шаардлагатайг тэмдэглэлээ.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг