Буцах
ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2026" намрын номын баяр үргэлжилж байна.
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/09/20 11:23
Энэ удаагийн номын баяраар номын сан, ном хэвлэлийн үйлчилгээ, сурталчилгаа, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдын харилцааг бэхжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх нөлөөллийн соёлын боловсролын хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд:
Үндэсний ном зүйн бүртгэл мэдээллийн санд 2025-2026 онд шинээр хэвлэгдсэн номын мэдээлэл цуглуулах, судалгаа авах;
️Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн судалгааны бүтээл, номын худалдаа;
Үнэт ховор номын танилцуулга; /Хэвлэмэл үзэсгэлэн/
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” номын үзэсгэлэн; (МУҮНС- Төв болон Салбар номын санд)
“Бүтээлч- байгаль” танхимын хөтөлбөр, бүтээлийн үзэсгэлэн танилцуулга;
Ном сэлбэн засах, сэргээн засварлах үйл ажиллагааны танилцуулга, зөвлөгөө;
Цахим ном, киндле номын танилцуулга, VR-360° танилцуулга;
“Үлгэрийн цаг” Азийн сан болон Лоринэт сантай хамтарсан хөтөлбөр;
Онцлог хэрэгцээт иргэдэд зориулсан үйлчилгээний танилцуулга зэрэг үйлчилгээг хүргэж байна.
Бүтээлч- байгаль танхимын “Чулуу бол гайхамшиг”, “Хагдарсан модыг урлагийн бүтээл болгох нь”, “Хог хаягдал дахин боловсруулах, "Байгаль бол урлаг" зэрэг танин мэдэхүйн хөтөлбөр, гар урлал, зураг зурах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, хүүхэд багачуудыг хамарсан хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.
ТА БҮХНИЙГ НОМЫН БАЯРААР ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН АСАРТ ЗОЧЛОХЫГ УРЬЖ БАЙНА.