мэдээ
Элчин сайдууд Үндэсний Номын Сангийн Үнэт Ховор Номын Музейд айлчлав PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 26 December 2011 18:17
There are no translations available.

Үндэсний Номын Сангийн 90 жилийн ойн хүрээнд монгол улсад суугаа элчин сайдуудыг 2011 оны 12 сарын 3-ны өдөр урьж, Үнэт ховор номын музейг үзүүлж танилцуулах ажлыг зохион байгуулсан. АНУ, ХБНГУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг нийт 8 улсын элчин сайд нар болон элчин сайдын яамны ажилтнууд хүрэлцэн ирж, монголын ард түмний соёлын яндашгүй өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж байдаг тус музейг үзэж сонирхов.

 

 


 

 
Greetings

On the occasion of 90th anniversary of the National Library of Mongolia, I convey heartiest greetings and best wishes to all librarians, library users, publishers, scientists and researchers.

Sincerely,

Chilaajav Khaidav,

Director of the National Library of Mongolia

 
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙНХАН ЦОМ ӨРГӨВ PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 01 November 2011 11:16
There are no translations available.

 

Монгол улcад орчин үеийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит спортын дөрвөн төрлийн уралдаан тэмцээн өнгөрөгч 2011 оны 10-р сарын 28-наас 30-ны хооронд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Үндэсний номын сан, Хотын төв номын сан, Хүүхдийн номын ордон, ШУТИС, Улаанбаатар их сургууль, ЭМШУИС, Удирдлагын академи, ИЗИС-ийн номын сангийн ажилчид шатар, ширээний теннис, сагсанбөмбөг, волейболын спортоор өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Эхний өдөр зохиогдсон оюуны спортын тэмцээнд эрэгтэйчүүдээс Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав аваргалж, Т.Азбилэг /Улаанбаатар их сургууль/, Ж.Баатарсүрэн /ШУТИС/ нар удаалсан бол эмэгтэйд С.Адъяаням /ХНО/, Н.Наранбилэг /ШУТИС/, Т.Наранзул /МҮНС/ нар эхний байруудыг эзэлжээ.
Мөн өдөр ширээний теннист эрэгтэйчүүдээс С.Батбаяр /МҮНС/, Л.Чинзориг /ХНО/, Э.Энхбаатар /ХТНС/, эмэгтэйчүүдээс Б.Алтанцэцэг /ИЗИС/, Б.Эрдэнэцэцэг /ХНО/, Б.Ариунаа /УБИС/ нар тус тус шагналын тавцанд зогсов.

2011 оны 10-р сарын 29-нд буюу хоёрдахь өдөр нь Улаанбаатар их сургуулийн спортын танхимд волейболын тэмцээн зохион байгуулагдсан. Ширүүн өрсөлдөөнтэй багийн спортын төрлүүдэд “гал гарсан”, цаг сунгасан тоглолтууд цөөнгүй гарсан. Эрэгтэйчүүдээс МҮНС-ийн баг тэргүүлж, ХТНС, ХНО-ны багууд удаалсан бол эмэгтэй багуудаас УБИС, ШУТИС, ХНО-ныхон медаль хүртжээ.
Спортын уралдаан тэмцээний сүүлийн өдөр номын сангийн салбарынхан сагсанбөмбөгөөр өрсөлдсөн. Спортын дөрвөн төрлөөр зохиогдсон Үндэсний номын сангийн 90 жилийн ойн нэрэмжит тэмцээнд байгууллагуудыг гаргасан амжилтаар нь шалгаруулж цом өргөмжлөл олгох байсан учир өрсөлдөөн улам ширүүсэв.

Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар ХНО-ны баг тамирчид МҮНС-аас 1 оноогоор тэргүүлж, энэхүү цомыг хүртэх боломжтой байсан юм. Ингээд сагсанбөмбөгийн тэмцээнд эрчүүдээс МҮНС-ийн баг өрсөлдөгчдөө оноогоор илт илүүрхэж хожсоор алтан медаль хүртсэн бол ХТНС-ийнхан удаалж, ХНО-ны баг хүрэл медаль хүртэв. Бүсгүйчүүдээс ШУТИС-ийн баг тэргүүлж, ХТНС, МҮНС-ийн багууд удаалснаар МҮНС-ийн 90 жилийн ойн нэрэмжит тэмцээнд байгууллагын дүнгээр МҮНС хошуучилж, цом өргөмжлөлөө өөрийн болгов.

Уг спортын тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сангуудыг өргөнөөр оролцуулахыг зорьсон нь ийнхүү биеллээ олж, нийт найман байгууллагын 100 гаруй тамирчин медалийн төлөө өрсөлдлөө.

Номын сангийн салбараас багийн спортын төрөлд чанартай баг гарах нөөц боломж байгааг Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав хаалтын үеэрх хэлсэн үгэндээ дурьдаад, бусад соёл урлагийн байгууллагуудтай өрсөлдөхөд бэлэн юм байна хэмээсэн юм.

Ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлст багш сурган хүмүүжүүлэгчдээс ч илүүтэй үүрэг гүйцэтгэж, номын буяныг иргэддээ түгээн, үргэлж гэгээлэг орчинд ажилладаг номын сангийн салбарынхан ийнхүү спортын шилдгүүдээ тодрууллаа.                                    Ц.БАЯНМӨНХ

 

 

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 18

Online exhibition

LOADING
Photo Title 1Photo Title 2Photo Title 3Photo Title 4Photo Title 5

Facebook

Banner

Calendar

December
Mon Tue Wed Thu Fri Sat Sun

Events

No events