Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/11/24 · Мэдээ

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 2-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Д.НАЦАГДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛЭЭС” сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулж байна.
Гар зургийн уралдаанд Орхон аймаг, Архангай аймаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, , Төв аймгийн Борнуур сумын сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 58, 16, 22, 74, 2, 23, Кингс кидс, Улаанбаатар, ШМХФ, Эрдэм төгс сургуулиудаас нийт 93 бүтээл ирсэн байна.
1-3-р байр шалгаруулах байсан боловч олон бүтээл ирсэн учир нэмж 4 тусгай байр шалгаруулахаар боллоо.
1-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 74-р сургуулийн 5а ангийн сурагч С.Сэлэнгийн “Дөрвөн цаг” бүтээл
2-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийн 4в ангийн сурагч Х.Энэрлэнгийн “Миний хэнз хурга" бүтээл
3-р байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн 2а ангийн сурагч А.Энэрэлийн “Намар” бүтээл
Тусгай байр:
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ЕБС-ийн 5б ангийн сурагч Ш.Гэгээнээгийн “Дөрвөн цаг” бүтээл
-Орхон аймгийн 1-р сургуулийн 4е ангийн сурагч Г.Санчирын “Миний нутаг” бүтээл
-Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн 2а ангийн сурагч Ч.Номингийн “Од” бүтээл
-Нийслэлийн ерөнхий боловсролын 58-р сургуулийн 2д ангийн сурагч Э.Гэгээгийн “Од” бүтээл тус тус шалгарлаа.
2026 оны 11 сарын 25-нд бүх бүтээлээр Үндэсний номын сангийн салбар номын санд үзэсгэлэн гаргаж шалгарсан бүтээлүүдийн шагналыг гардуулна.
Уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа