Буцах
САН ХӨМРӨГТ НОМ ХАНДИВЛАЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/03/26 20:45
Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Лүнтэнгийн Батчулууны хань Ж.Рэгзэн болон үр хүүхдүүд аавынхаа ном бүтээлийн дээжээс тус бүр хоёр хувийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлалаа.
Л.Батчулуун Дүрслэх урлагийн дээд сургууль, Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор, Соёл урлаг судлалын хүрээлэн зэрэг байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан, нарийн бичгийн дарга, захирлын алба хаших 40 гаруй жилийн хугацаанд урлаг судлалын шинжлэх ухааны нэг сэдэвт зохиол болон хамтын бүтээл олныг туурвисан эрдэмтэн билээ.
Л.Батчулууны урлагийн алив асуудал бүхнийг гүнзгий судалгаа, шинжилгээний үндсэн дээр дорно, өрнийн урлах ухааны байр сууринаас иж бүрнээр нь солбицуулан авч үздэг чанар манай урлаг судлалд сайхан жишээ болсоор байна.
Үндэсний номын сангийн сан хөмрөгийг 30 номоор арвижуулсан доктор Л.Батчулуун агсны хань Ж.Рэгзэн болон үр хүүхдүүдэд талархал илэрхийлье.