ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО - Мэдээ
Буцах

ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО

Ангилал: Арга зүй

Огноо: 2026/03/26 16:49


Зураг
Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан монголын театр судлалыг үндэслэгч, нэрт судлаач Самданы Дашдондогийн амьдрал, уран бүтээлийн түүхэн замналыг дурсах, уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын сан, Соёл Урлагийн Их сургуулийн Театр урлагийн сургууль хамтран "Театр ба өв" дурсамж уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад С.Дашдондог агсны охин, УГЗ, доктор, дэд профессор Д.Батсайхан, Ардын жүжигчин, СУИС-ийн зөвлөх профессор Ж.Лхамхүү, Гавьяат жүжигчин Б.Тунгалаг тэргүүтэй хүндэт зочид болон СУИС-ийн Театр урлагийн сургуулийн оюутнууд оролцов.
Хүндэт зочид, судлаачид С.Дашдондог гуайн гавьяа зүтгэлийн талаар хойч үеийнхэндээ дурсамж дэлгэн өгүүлж, хувийн архив болон гэрэл зургийн үзэсгэлэн, Театрын өдөрт зориулсан номын үзэсгэлэн дэлгэн үзүүллээ.

Театрын нэрт зүтгэлтэн, монголын анхны мэргэжлийн урлаг судлаач Самданы Дашдондогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хэвлүүлсэн "ДАШДОНДОГ ТЕАТР ХОЁР" тэргүүтэй ном бүтээлийн дээжийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хүлээлгэн өгөв.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг