ТОРГОНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН НОМЫН САНГИЙН ХОЛБООНЫ БАГА ХУРАЛД ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО - Мэдээ
Буцах

ТОРГОНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН НОМЫН САНГИЙН ХОЛБООНЫ БАГА ХУРАЛД ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/06/02 16:36


Зураг
БНХАУ-ын Нанжин хотод 2025 оны 5 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Торгоны замын Олон улсын Номын сангийн холбооны бага хурал”-д Үндэсний номын сангийн Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж нар оролцлоо.
Хятадын Үндэсний номын сангаас зохион байгуулсан тус хурлыг БНХАУ-ын Соёл, Аялал жуулчлалын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга ноён Жан Жианпин, Хятадын Үндэсний номын сангийн Дэд захирал хатагтай Чэн Ийн нар нээж, хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ. Уг хуралд 23 төлөөлөгч илтгэл хэлэлцүүлж, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын баримтат өвүүд“ сэдвээр илтгэл танилцууллаа.
Торгоны замын олон улсын номын сангийн холбооны бага хуралд 16 улсын 26 номын сангийн 70 гаруй төлөөлөгчид оролцож, Нанжин хот дахь төрийн албаны шалгалтын музей, Lopu Technology, Хөх мөрний экологийн цэцэрлэгт хүрээлэн, Нанжины Niushou уул- Бурхан багшийн хүрээлэн, Нанжин хотын номын сан, Нанжин хотын Жинбэй номын сан, Жинлин номын сантай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
Зураг Зураг Зураг Зураг