Буцах
СУДЛААЧИД, СУРАГЧИД НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/06/03 10:02
Тав дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн салбар байрны үйл ажиллагаатай Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 30 гаруй судлаач,
Баян-Өлгий аймгийн Ant Education Ulgii англи хэлний сургалтын төвийн З.Алтынтас багштай 11, 12-р ангийн 13 сурагч танилцлаа.
Тэд судлаачдад зориулсан эрдэм шинжилгээний уншлагын танхим, цахим ном, мэдээллийн сан, сурагчдын суралцахуйг дэмжихэд зориулан тохижуулсан өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, ном хэвлэлийн бүтээгдэхүүний бүрдүүлэлт зэргийг үзэж сонирхон уншигчийн бүртгэл хийлгэлээ.
Судлаач, сурагчдынхаа сурлага, судалгаа нь арвин, байхыг хүсье.