Буцах
ДОРНОД АЙМГИЙН НОМЫН САНЧДЫН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/06/10 08:01
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын санд 2025 оны 06 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд аймаг, сумдын, ерөнхий боловсролын сургуулийн 42 номын санч-мэдээллийн ажилтан “Цахим эрин дэх номын сан” сэдэвт 12 цагийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, Б.Бат-эрдэнэ, номзүйч Г.Баяртуяа нар удирдан явуулж:
• “Номын сангийн салбарын эрхзүйн орчин”,
• “Номын сангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”
• “Цахим орчин дахь номзүйн үйлчилгээ”,
• “Zotero програм ашиглаж орон нутгийн номзүй хийх нь”,
• “Цахим ном боловсруулах арга зүй”,
• “Номын сангуудын нэгдсэн систем Коха”-ийн талаар онол, практик хосолсон хичээлүүдийг орлоо.
Энэхүү сургалт нь орон нутгийн номын санчдын ур чадварыг дээшлүүлэх, шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах мэдлэг олгоход чухал ач холбогдолтой сургалт боллоо.