Буцах
УДАМ ДАМЖСАН НОМЫН САНЧ” НОМ ХАНДИВЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/06/10 08:04
Номын сангийн салбарт 30 гаруй жил ажилласан номын санч С.Дэнсмаагийн үр хүүхдүүд 3 үеийн “Удам дамжсан номын санч”-ид өнөөдөр Монгол улсын Үндэсний номын санд уран зохиол, хүүхэд залуучуудад зориулсан англи хэлний, Сүхбаатар аймгийн холбогдолтой 600 орчим ном хэвлэлийг хандивлаж, оюуны хөрөнгө оруулалтыг хийлээ.
Тэд 2023 онд Сүхбаатар аймгийн Төв номын санд 400 гаруй ном хэвлэлийг хандивлаж байсан оюунлаг гэр бүл юм.
Номын сангийн салбарт 30 гаруй жил ажилласан номын санч ээж С.Дэнсмааг дурсаж, олон мянган залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийж буйд Үндэсний номын сангийн захирал СГЗ, яруу найрагч Б.Ичинхорлоо талархаж, талархлын бичгийг гардууллаа.
Номын цагаан буян өнөд ивээх болтугай.