ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО - Мэдээ
Буцах

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/06/19 11:35


Зураг
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд боллоо.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Богд хааны ордон музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбар, Үндэсний номын сан, Монголын зохиолчдын эвлэл, Ардын уран зохиолч Л.Түдэвийн гэр бүл, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хуралд 12 эрдэмтэн судлаач илтгэл тавьж, хүндэт зочид дурсамж дэлгэн, Ардын уран зохиолч Л.Түдэвийн уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Ерөнхий илтгэл:
1.“XX зууны монголын нийгэм улс төр, утга соёл, сэтгүүл зүйн тод үзэгдэл – Лодонгийн Түдэв” С.Байгалсайхан (МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор)
Чиглэлийн үндсэн илтгэл
1.“XX зууны сэтгүүл зүй, нийтлэлийн манлай – Л.Түдэв” Т.Баасансүрэн (СГЗ, доктор, профессор)
2.“XX зууны утга зохиол урлагийн манлай – Л.Түдэв” Ч.Дагвадорж (СГЗ, доктор, профессор)
3.“XX зууны нийгэм улс төрийн манлай – Л.Түдэв” Н.Хишигт (Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор)
Илтгэл
1. “Л.Түдэвийн эрдэм судлалын бүтээлийн үр өгөөж” Ч.Жачин (МУ-ын Гавьяат багш, доктор, профессор)
2. Л.Түдэвийн романы ур чадвар, уран сайхны онцлог Д.Хүү (СГЗ, доктор, профессор)
3. “Л.Түдэвийн намтар туужийн гурва хүрээ” Ү.Хүрэлбаатар (СГЗ, доктор, профессор)
4. “Л.Түдэвийн өгүүллэгийн зохиолын ур чадвар” Д.Цэнджав (СГЗ, доктор, профессор)
5. “Л.Түдэвийн багшийн эрдэм ба зарчимч чанар” Ж.Саруулбуян (Ардын уран зохиолч, СГЗ, доктор, профессор)
6. “Л.Түдэвийн сэтгүүл, нийтлэлийн ур чадвар” Л.Норовсүрэн (СГЗ, доктор, профессор)
7. “Богд хаан кино туульс ба Л.Түдэв” Б.Мөнхбаяр (Доктор)
8. “Л.Түдэвийн эрдэм шинжилгээ, уран зохиолын бүтээлийн тархалт, ном зүйн баримтаар” Ж.Ууганбаатар (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭШАА), Д.Болормаа (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭШТА, докторр, дэд профессор)
Зураг Зураг Зураг Зураг