Буцах
БЕРКЛИ ДЭХ КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЖ БАЙНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/06/19 14:06
Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн Торгоны зам судлалын Танг төвийн Зуны хөтөлбөрийн оролцогчид Монгол Улсын Үндэсний Номын Санд зочилж, өнөөдөр маргааш хоёр өдрийн хөтөлбөрт хамрагдаж байна.
Зуны хөтөлбөрийн оролцогчдыг өнөөдөр Үндэсний Номын Сангийн төв байранд номын сангийн төлөөлөл хүлээн авч, Үнэт ховор номын музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Зочдыг өнөөдөр Төвөд хэлт ном судрыг бүртгэн цахимжуулах туршлагатай төслийн зохицуулагч, доктор Б.Сайнбилэг танилцуулсан бол маргааш Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах туршлагыг сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн танилцуулж, үргэлжлүүлэн шинэ Салбар номын сангаар зочлох юм.