Буцах
Австралийн Монаш их сургуулийн номын санч Женна Маккрори Үндэсний номын санд дадлага хийж байна
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/06/30 15:17
2025 оны 6-р сарын 23-наас 7-р сарын 4-ний өдрүүдэд Өмнөд Австралийн нэр хүндтэй Монаш их сургуулийн лавлагааны номын санч Женна Маккрори Монгол Улсын Үндэсний номын санд дадлага хийж байна.
Дадлагын хугацаанд тэрээр Үндэсний номын сангийн мэргэжилтнүүдийн удирдлага дор төв байр болон салбар номын сангаар зочлон, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж дадлагаа амжилттай үргэлжлүүлж байна.
Женна Маккроригийн дадлагын үндсэн зорилго нь Австрали, Монгол Улсын номын сангийн тогтолцоо, үйл ажиллагааны туршлагыг харьцуулан судалж, харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг нээхэд чиглэж байгаа юм.
Дадлагын ажлын хүрээнд 2025 оны 6-р сарын 24-ний өдөр “Австралийн номын сангийн тогтолцоо, үйл ажиллагаа” сэдвээр сонирхолтой танилцуулга хийж, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Түүнчлэн Женна Маккрори Хүүхдийн төв номын сан болон Хотын төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын номын сангийн үйлчилгээний онцлог болон хэрэглэгчдэд чиглэсэн ажлуудыг судалсан нь дадлагын хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг байлаа.
Женна Маккроригийн Монгол дахь дадлага нь зөвхөн номын сангийн мэргэжлийн туршлага солилцохоос гадна хоёр орны соёл, боловсролын салбарын харилцааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал алхам болж байна.