Буцах
ЯПОН ЦААС ХИЙХ СУРГАЛТ БОЛОВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/08/29 08:28
Монгол Улсын Үндэсний Номын Сангаас төв байрны Уншлагын их танхимд 2025.08.28-ны өдөр Монгол Улсын Соёлын элч, морин хуурч Б.Болд-Эрдэнэтэй хамтран ''Япон цаас хийх уламжлал ба технологи'' сургалтыг зохион байгуулав.
Монгол Улсын Соёлын элч, морин хуурч Б.Болд-Эрдэнийн урилгаар Монгол Улсад ажиллаж буй ЮНЕСКО-ийн соёлын биет бус өв-Хосокава япон цаасны өвлөн уламжлагч Хироко Танино сургалтыг явуулж, МУҮНС-ийн Сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн хөтөлж хэлмэрчиллээ. Сургалтын эхэнд өвлөн уламжлагч Хироко Таниногийн монгол морин хуурт зориулан хийсэн хосокова япон цаасан цартай хуураар морин хуурч Б.Болд-Эрдэнэ уртын дууны аяыг хүрэлцэн ирсэн хүмүүст тоглож сонирхуулав.
Сургалтад Монгол Улсад ном судрын уламжлал, хэвлэлийн цаасны сэдвээр судалгаа хийж буй болон эл чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүс, сонирхогчдын төлөөлөл 50 орчим хүн оролцож, япон цаас хийх уламжлал, технологийн талаар туршлага судлахын зэрэгцээ уг цаасыг биетээр хийж үзэж, үйлдэн суралцсан юм.