Буцах
"ЭХ ХЭЛЭЭ ЭРХЭМЛЭХИЙН УЧИР" ХИЧЭЭЛ ОРНО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/08/29 08:30
Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор /Sc.D/, Монгол Улсын Их Сургуулийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулсан "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-ийн салбар шинэ байрны "Язгуур" танхимд 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт зохион байгуулна.
Мөн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойд зориулан түүний эрдэм бүтээлийн дээж ном, сурах бичгүүдээс тус танхимд үзэсгэлэн дэлгэж, 14 хоногийн хугацаанд олон нийтэд толилуулах юм.
Эрхэм уншигч олон, оюутан залуус, эх хэлээ эрхэмлэгч хэн бүхнийг хичээлд урьж байна.